З.МЭНДСАЙХАН: ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ тогтворжлоо гэдэг бол ГАДНЫ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОРЖ ИРЭХ боломж нэмэгдэнэ гэсэн үг
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 8 мин

Дэлхий Монголд итгэж, бидний хамтын маргаашийг баталлаа хэмээн Ерөнхий сайд Н.УЧРАЛ, Шадар сайд Т.Доржханд, Сангийн сайд З.Мэндсайхан нар мэдээлэл хийлээ. 

Өнөөдөр олон улсын "Фитч", "Мүүдис", "Эс энд Пи" агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "Тогтвортой" хэмээн зарлалаа  Дэлхийн олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог гурван байгууллага манай улсын эдийн засгийн нөхцөл байдлыг судалж, S&P нь BB-, Moody’s B1, Fitch B+ буюу "тогтвортой" гэж үнэллээ. Энэхүү зэрэглэл нь олон улсад манай улсын эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын талаар өгч буй том мессеж юм. Эдийн засгийг солонгоруулах, ДНБ-ээ нэмэгдүүлэхэд манай Засгийн газар анхааран ажиллаж байгаа ч эрчим хүчний салбарт асуудал их байгаа. Бид ижил түвшний дундаж орлоготой улс орнуудаас өндөр хурдтай урагшилж буйг дэлхийн 3 агентлаг нотоллоо хэмээлээ. 

Тиймээс Оюутолгойн ногдол ашгийн 2 их наядыг эрчим хүчний төсөлд зарцуулахаар тусгасан. Суурь дэд бүтцийн асуудлаа шийдэж байж л бусад асуудлаа шийднэ. Эдийн засгийн таатай үзүүлэлт Монгол руу орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүллээ. Монгол Улс руу орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хамгийн том мессежийг өгч чадлаа. Хөрөнгө оруулалтыг манай Засгийн газар онцгой анхаарч байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.