
Өнөөдөр бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.
Баянзүрх дүүргийн 16,19-р хороодуудад Хүүхдийн сурах орчинг сайжруулах, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлын хүрээнд 3 байршилд 1760 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын бүтээн байгуулалтын ажил хийгдэж 3 ээлжээр хичээллэдэг байсан сургуулиуд бүрэн 2 ээлжид шилжихээр боллоо.
✔ Баянзүрх_дүүрэг_16_хороо 53-р сургуульд 480 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга угсралтын ажил хийгдсэн. Одоогоор гадна тохижилтын ажил явагдаж байгаа бөгөөд энэ хичээлийн жилээс ажиллаж эхэлнэ.
✔ Баянзүрх_дүүрэг_19_хороо 640 хүүхдийн суудалтай дунд сургуулийн барилга угсралтын ажил хийгдлээ. Одоогоор ашиглалтад хүлээн авахаар Улсын комисс ажиллаж байгаа бөгөөд энэ хичээлийн жилээс ажиллаж эхэлнэ.
✔ Баянзүрх_дүүрэг_16_хороо 44-р сургуульд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил явагдаж байна. Одоогоор барилгын дотор заслын ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх 11-р сард ашиглалтад орно.
Мөн ашиглалтын шаардлага хангахгүй болсон 40-р яслын барилгыг буулган дахин барилгажуулах ажил явагдаж байна.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 20 цаг 25 мин
-
Уржигдар 20 цаг 20 мин
-
Уржигдар 20 цаг 11 мин
-
Уржигдар 20 цаг 09 мин
-
Уржигдар 20 цаг 06 мин
-
Уржигдар 17 цаг 13 мин
-
Уржигдар 17 цаг 12 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 11 цаг 37 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 20 цаг 20 мин
-
2025-04-30
-
Уржигдар 11 цаг 37 мин
-
2025-04-29