Ц.ТУВААН: Боловсрол, Эрүүл мэнд, Хөдөө аж ахуйн салбарт түлхүү анхаарч ажилласан
Тойрогт нь
/
2023-04-22
Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Туваанаас сонгогдсон тойрогтоо хэрхэн ажиллаж, улсын төсвөөр ямар бүтээн байгуулалт хийсэн талаар тодрууллаа.

Гишүүн болсноосоо хойш тойрогтоо нэлэээд ажиллаа. Тулгамдаж буй ямар асуудал байна вэ?

 Төр, ард иргэдийнхээ гүүр болж чадна гэж сонгогдсон учраас өдөр шөнөгүй ажиллах ёстой гэж боддог. Ард иргэдийн тулгамдаж буй асуудлыг төрийн яам, агентлагийн түвшинд яаж шийдвэрлэх түвшинд нэлээн анхаарлаа хандуулан ажиллахыг эрмэлздэг. Өнгөрсөн жилийн хугацаанд гурван чиглэлийг гол зорилго болж ажилласан. Хөдөө аж ахуйн салбарт иргэдийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн хангалтыг бүх сумдад тараах ажлыг хийлээ., Боловсрол, Эрүүл мэндийн салбарт хүн эрүүл, боловсролтой байвал амьдралаа аваад явахад ямар ч асуудал гарахгүй гэж үздэг учраас сургуулийн хүүхдийн ширээ, сандал, компьютер, тоног төхөөрөмж талд нь нэлээн тулж шийдсэн. Төр иргэнээ эрүүл байлгах үүрэгтэй байдаг. Эрүүл мэндийн салбарт 17 төрлийн тоног төхөөрөмж, 11 суманд эмнэлгийн машин шийдэж өгсөн. Үр дүнг нь дараагийн сонгуулиар иргэд тавина

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.