Үе үеийн Засгийн газар иргэддээ үзүүлэх төрийн үйлчилгээг төвөг чирэгдэл, хүнд суртал, ашиг хонжоо, авлига, хээл хахуулгүй байхад ихээхэн анхаарч үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгодог. Тийм учраас цаг хугацаа, цаас, эд хөрөнгийг хэмнэсэн “ЦАХИМ ЗАСАГ” гэх бодлогыг нэвтрүүлэн, үе шаттайгаар хэрэгжүүлж буй билээ.
Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын нөлөөгөөр дэлхий нийт цахим шилжилтэд шилжиж буй өнөө үед харилцаа холбоо мэдээллийн технологийн дэвшил нь хөгжлийн хурдасгуур, цахим үнсдэснийг цогцлоох гол шалтгаан болж байна.
ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ҮНДЭС...
2004 онд байгуулагдсан Засгийн газар анх мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжүүлэх зоригтой алхам эхлүүлэн “ЭЛЕКТРОН ЗАСГИЙН ГАЗАР” буюу “Е-Goverment” гэх нэршил бий болж түүнээс цааш өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилсэн нь ЦАХИМ ҮНДЭСТЭН болохын эхлэл байв. 2020 оны 05 дугаар сарын 13-нд Монгол Улсын их хурлаар "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого"-ыг батлаж, дэлхийн жишигт хүрэхээр зориглон ХУРДТАЙГААР УРАГШИЛЖ байна.
ЦАХИМ ҮНДЭСТЭН болох ЭРХ ЗҮЙН болон ДЭД БҮТЦИЙГ ОРЧИНГ ХЭРХЭН БҮРДҮҮЛЭВ.
Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгох зорилт тавьж, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инноваци үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан том төлөвлөгөөг баталсан юм. Харин ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХУВЬД гол гол, чухал хуулиудыг батлуулж чадсан. Тухайлбал, 2021 онд УИХ-аас “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай”, “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай” “Цахим гарын үсгийн тухай”, “Кибер аюулгүй байдлын тухай” хуулиудыг тус тус хэлэлцэн батлаж, 2022 оны 05 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Монгол улсын нийгэм, эдийн засгийн бүх салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэд техник хэрэгслийг ашиглаж, мэдлэг, оюунд тулгууласан цахим үндэстэнг цогцлоон хөгжүүлэх зорилготой “ЦАХИМ ҮНДЭСТЭН” баримтлах чиглэлийг батласан. ЦАХИМ ҮНДЭСТЭН болохын тулд Монгол орны бүх сум суурин газарт өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ, хөдөлгөөнт холбооны 2G/4G сүлжээ оруулж, үйлчилгээг бүрэн нэвтрүүлээд байна.
ОЛОН УЛСЫН ЖИШИГ...
Дэлхийн улс орнууд мэдээллийн технологийн салбараа асар хурдацтайгаар хөгжүүлж, иргэддээ үзүүлдэг төрийн үйлчилгээгээ ЦАХИМ хэлбэрт бүрэн, дүүрэн хүргэж чадсан хэд хэдэн жишээ бий. Тухайлбал, Сингапурын “ухаалаг арал”, БНСУ-ын “Мэдээллийн дэд бүтэц” үндэсний төлөвлөгөө, Малайзын “Мултимедиа сүпер кридор”, Япон улсын “Цахим Япон” зэрэг жишиг шийдлүүдийг онцолж болох юм. Манай улсын хувьд Эстони улсын цахимжилтын хөтөлбөрийг бүрэн хуулж, нутагшуулж буй.
ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ...
Мэдээлэл, холбооны салбарт эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбар нь эх бэлтгэх, нийтлэх үйл ажиллагаа, кино, видео, телевизийн хөтөлбөрийн үйлдвэрлэл, бичлэг хийх болон хөгжим, ая үйлдвэрлэх үйл ажиллагаа, өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагаа, цахилгаан холбоо, компьютер программчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйл ажиллагаа, мэдээллээр үйлчлэх үйл ажиллагаа гэсэн 6 дэд салбарын ажиллагааг хамруулан авч үздэг.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан мэдээллийг үзвэл 2023 оны жилийн эцсийн байдлаар харилцаа холбооны үйл ажиллагаа эрхлэх 765 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаагаас 85.75% нь зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж, тайлан мэдээгээ ирүүлсэн байна. тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн нийт орлого 2023 оны байдлаар 2.1 их наядад хүрсэн ба төсөвт төвлөрүүлсэн орлого 363.8 орчим тэрбум төгрөг болон нэмэгджээ. 2024 оны эхний байдлаар Монгол Улс 2.91 сая интернэт хэрэглэгчидтэй байсан бөгөөд интернэтийн хэрэглээний түвшин 83.9 хувь.
Сошиал медиа хэрэглэгчдийн тоо 2024 оны эхэнд 2.5 сая, нийт хүн амын 72.0 хувьтай тэнцэж байна. Мөн үед нийт үүрэн телефоны идэвхтэй холболтын тоо 5.13 сая болж, нийт хүн амын 147.8 хувьтай тэнцжээ.
НҮБ-аас эрхлэн гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол улс 193 орноос 46 дугаар байрт орсон өмнөх жилүүдийнхээс үсрэнгүй хөгжсөн үзүүлэлт болов. Монгол Улсын нийт хүн амын 99 орчим хувь нь үүрэн холбооны 4G/LTE сүлжээнд холбогдож, 100 хүн ам тутамд 117.9 гар утасны өргөн зурвасын интернетийн захиалга ногдож байна. Монгол Улсын Цахим шилжилтийн гол цөм нь төрийн 1170 гаруй үйлчилгээг 1.7 сая гаруй иргэндээ цогцоор үзүүлж буй цахим систем болох Е-Mongolia платформ юм.
Дээрх үзүүлэлтүүдийг Дэлхийн Засийн газруудын дээд хэмжээний уулзалтын төлөөлөгчид өнрөөр үнэлж Монгол Улсын Засгийн газар “Global Government Excellence Award” шагнал олгосон нь түүхэн үйл явдал болж ЦАХИМ МОНГОЛ төсөл дэлхийд танигдаж эхлэв.
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-16
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
2025-01-16