“Эрдэнэс Монгол”-ын С.НАРАНЦОГТ өөрийн цэргүүдээ БАЙРШУУЛСАН “ГАШУУН СУХАЙТ АВТО ЗАМ” ХХК-иас ХУВЬ ХҮРТЭЖ, халаасаа ТҮНТИЙЛГЭДЭГ ҮҮ..
З.Батхуяг
Нийтлэл
/
1 цаг 30 мин

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” ХХК-ийн барьсан авто зам болон “Энержи Ресурс” ХХК-ийн Гашуунсухайт боомтын дэд бүтцийг Засгийн газрын тогтоолоор төрийн өмчид худалдан авч, “"Эрдэнэс Монгол"” ХХК-ийн мэдэлд шилжүүлсэн. Энэхүү Тавантолгой нүүрсний бүлэг ордоос Гашуунсухайт боомт хүртэлх экспортын тээврийн зориулалттай хатуу хучилттай авто замын засвар арчлалт, ашиглалтыг нь хариуцах зорилготойгоор “Гашуунсухайт Автозам” ХХК байгуулагдсан. Тус компани нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засвар арчлалт, замын хураамжийн орлого төвлөрүүлэлтийг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг ба 24 цагийн турш бүртгэл, хяналт шалгалтын ажлыг тасралтгүй зохион байгуулдаг аж. Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 299, 2014 оны 133 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто замын ашиглалт, үйлчилгээ, засвар, арчлалт, хамгаалалт, байнгын бэлэн байдал, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангах үүрэг бүхий “Гашуун сухайт авто зам” ХХК-ийг Тавантолгойн ордод олборлолтын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүдтэй хамтарч байгуулахыг үүрэг болгосны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК 40 хувь, “Энержи Ресурс” ХХК 40 хувь, “Тавантолгой” ХК 20 хувийн хувьцааг тус тус эзэмшсэн “Гашуун сухайт авто зам” ХХК-ийг үүсгэн байгуулсан.

 

Эрдэнэс Монгол нэгдэл нэртэй компанийн төсвийн үрэлгэн зардал хэрээс хэтэрч байна. Нэгэн жишээ хэлэхэд Засгийн газраас бөөн явдал чирэгдэл болж зохион байгуулдаг “МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН”-ыг зохион байгуулахад 1 ширхэг МАНДАТЫГ 1 сая төгрөгөөр хэвлэсэн баримт нь бий. Энэ мэтээр ТОМ ЖИЖИГГҮЙ, их багагүй хулгай хийж, халаасаа түнтийлгэж сууна.  Бас нэгэн ТОМ ХУЛГАЙ нь Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн автозамыг эзэмшиж, замын хураамжийн мөнгийг өөрсдөө захиран зарцуулдаг “ГАШУУН СУХАЙТЫН АВТО ЗАМ” компанид өрнөж буй МӨНГӨ ЗАРЦУУЛАЛТ. Гашуун сухайтын авто замаар нүүрс тээвэрлэж буй компаниудаас замын хураамж гэж жилд ойролцоогоор 100 орчим тэрбум төгрөгийг тус компани авч гадаад томилолт, хурал зөвлөгөөн, цалин хангамж болгон төсвийн мөнгөөр туйлж байна. С.Наранцогт нь өөрийн хамаарал бүхий Амарсанаа гэх хүнийг Гашуун сухайтын авто зам компанийн Гүйцэтгэх захирлаар, мөн дэд бүтэц, ложистикийн газрын захирлаар Л.Нямбаяр гэгчийг томилж, автозамын засвар арчлалтын тендерүүдийг тал тохой татаж, ашиг сонирхолын зөрчилтэй этгээдүүдэд бэлэглэдэг гэдгийг тус компанид ажилладаг шударга ажилчид хэлж байна. Үүнээс гадна  Гашуун сухайтын автозамаар нүүрс тээвэрлэгч компаниудаас илүү төлбөр авч санхүүгийн зөрчил үүсгэдэг талаар ч тээврийн компаниуд гомдоллож байна.

С.Наранцогт нь авто замын хураамжийн мөнгөөр олон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хаалтын гэрээ хийж, тэрбайтугай улс төрийн зорилгоор хэн нэгнийг харлуулах ажилд тэрбум тэрбумаар нь зарцуулдаг талаар Хууль зүйн сайд Б.Энхбаяр Лхагвын тойм нэвтрүүлгээр баримттай ярьж байсан. Ийнхүү С.Наранцогт нь автозамын хураамжийн төлбөрийг үргүй зарцуулж, төсвийн мөнгөөр туйлсаар байгааг хэдий болтол хүлцэж, толгойг нь илэх вэ.

Төсвийн мөнгөнөөс ДУРААРАА ХАЛААСЛАЖ байж ГОГДУУЛАВ даа... С.НАРАНЦОГТ захирал аа!!

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.