
Монголчууд бид үндэсний бөхөө эрхэмлэн хүндэлж, допингийн асуудлыг байнга ярьдаг. Бөхийн нэр хүнд, шударга ёсыг хамгаалахын тулд улсын наадамд барилдсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч, зөрчил илэрвэл чанга хариуцлага тооцдог болсон. Энэ бол сайшаалтай. Гэвч иймэрхүү хяналт шалгалт бидний өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг бусад салбарт, тухайлбал хүнсний аюулгүй байдалд яагаад адилхан хэрэгждэггүй вэ?
Эмээлтийн махны асуудал
Хүмүүсийн эрүүл мэндэд шууд аюул Сүүлийн жилүүдэд Эмээлтийн мах боловсруулах төвөөс гарч буй махнаас антибиотик, өсөлтийн гормон, хортой нэгдэл илэрсэн тухай мэдээлэл үе үе гардаг ч тодорхой, ил тод хяналт шалгалт маш сул байсаар байна. Монголчуудын өдөр тутмын гол хүнс бол мах. Гэтэл хариуцлагагүй аж ахуйн нэгжүүд малын өвчнийг дарж, махыг хурдан гаргахын тулд хориотой тариа хэрэглэж, шалтгаан тодорхойгүй аргаар нядалгаа хийж байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ?
Бөхчүүдээс шинжилгээ авдаг шиг махнаас ч авъя!
Допинг бол бөхийн шударга ёсны асуудал. Харин махны хордлого, антибиотик бол бүх нийтийн эрүүл мэндийн асуудал. Бөх допинг хэрэглэвэл нэр төрөө алдана, харин маханд химийн бодис байвал хүн үхэж ч болно. Тиймээс зөвхөн бөхчүүд гэлтгүй, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнд ч ийм өндөр хяналт хэрэгтэй. Эмээлтийн махны зах, боловсруулах үйлдвэрүүдийг тогтмол лабораторийн шинжилгээнд хамруулж, ил тод тайлагнадаг, илэрсэн зөрчилд хатуу хариуцлага тооцдог тогтолцоо үгүйлэгдэж байна. Шударга ёс бүх салбарт ижил хэрэгжих ёстой. Шударга байдал зөвхөн наадмын дэвжээнд бус, худалдааны лангуун дээр ч хэрэгтэй. Бид бөхөө “шударга бай” гэж шаарддаг шиг, махаа ч “цэвэрхэн бай” гэж шаардах эрхтэй. Эрүүл хүнс бол үндэсний аюулгүй байдлын асуудал. Допингийн шинжилгээ шиг хүнсний хяналт ч бас “шалтаг” биш, “стандарт” байх цаг ирсэн.






Холбоотой мэдээ
-
15 цаг 16 мин
-
16 цаг 43 мин
-
20 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 32 мин
-
Уржигдар 17 цаг 02 мин
-
Уржигдар 13 цаг 59 мин
-
Уржигдар 09 цаг 51 мин
-
Уржигдар 09 цаг 44 мин
-
Уржигдар 18 цаг 32 мин
-
15 цаг 16 мин
-
Уржигдар 09 цаг 44 мин
-
Уржигдар 17 цаг 02 мин