
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Увс аймгийн 100 жилийн ойд зориулан улсын төсвөөс "2 тэрбумыг" зарцуулсан тухай олон нийтийн дунд шүүмжлэл өрнөөд буй. Энэ нь нэг талаараа нутгийнхаа бахархлыг дэмжсэн мэт харагдавч, нөгөө талаасаа жирийн ард иргэдийн халаасыг тэмтэрсэн шийдвэрүүдийнх нь дор муухай сүүдэр болж хувирч байна.
Энэ хооронд Эрчим хүчний үнэ нэмэгдэж, цахилгаан станц дэлбэрч иргэдийн бухимдал “асав”
Уг нь эрчим хүчний салбар өдийг хүртэл "Салбар хүнд байна" " татаас ихтэй байна" гэх мэт янз бүрийн шалтгаанаар цахилгаан дулааны үнэ нэмэх бодлого баримталж ирсэн ч үүний үр дүнд 2025 онд цахилгааны үнэ дахин нэмэгдэх шийдвэр гаргасан нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн. Гэтэл энэ цаг үед эрхэм сайд маань өөрийн төрсөн нутаг болох Увс аймагт улсын төсвөөс 2 тэрбум төгрөгийн санхүүжилт өгч байгаа нь зөрчилтэй, шударга бус харагдаж байна.
201.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байж болохгүй гэж ашиг сонирхлын тухай хуульд заасан буй.
Нутгаа дэмжих нэрийн дор улсын мөнгө "Хувийн" баярт
Аймгийн ой гэдэг тухайн орон нутгийн, ард иргэдийн бахархал мөн үү гэвэл мөн. Гэвч энэ бол төрийн албан тушаалтан төсвийн мөнгийг хувийн зорилго, нутаг усаа гоёх хэрэгсэл болгох шалтаг биш. Угтаа бол энэ мөнгөөр эрчим хүчний хэт ачаалалтай дэд станцын өргөтгөл хийх, хөдөөгийн эрчим хүчгүй айл өрхөд нарны зайн систем суурилуулах, хямдралтай тарифтай урамшуулал олгох гээд олон бодитой ажил болгох боломж байлаа.
Нийтийн мөнгөөр хувийн оноо авах бодлого хэзээ зогсох вэ ?
Төрийн өндөр албан тушаалтнууд улсын төсвийг хувийн амбицдаа буюу нутаг усаа онцгойруулж харуулах хэрэгсэл болгон ашигладаг байдал Монгол улсад тогтсон уламжлал мэт үргэлжилсээр байна. Ард иргэдийн татвараар бүрддэг төсвийг ийм байдлаар зарцуулах нь улс төрийн ёс зүй төдийгүй төсвийн сахилга батыг ч ноцтой зөрчиж байгаа гэхэд хилсдэхгүй биз ээ. Базаад хэлбэл төрийн мөнгө нэг талаараа баяр наадам руу, нөгөө талаараа иргэдийн халаас руу !!






Холбоотой мэдээ
-
4 цаг 3 мин
-
22 цаг 20 мин
-
23 цаг 47 мин
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Өчигдөр 10 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 09 мин
-
Уржигдар 18 цаг 32 мин
-
Уржигдар 17 цаг 02 мин
-
Уржигдар 18 цаг 32 мин
-
22 цаг 20 мин
-
Уржигдар 09 цаг 44 мин
-
Уржигдар 17 цаг 02 мин