БАЯРАА өөрөө ШИРЭЭН ДЭЭРЭЭС УНАЧИХСАН юм билээ... гэдэг шиг Л.ОЮУН-ЭРДЭНЭ ч бас....
З.Батхуяг
Нийтлэл
/
2 цаг 27 мин

Монгол Улсын төрийн ууган хүчин, Эрх баригч МАН-д дараагийн даргын төлөөх тэмцэл НАМРЫН ХАЛУУН УЛСТӨРИЙН галыг өрдөв. Одоогийн байдлаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргын сэнтийд суух хүслээ ил цагаан зарласан бол Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР мөн энэ албанд горилж буй нь бас илт. Хэн хэн нь байж болох хувилбар. Гэхдээ эхлээд одоогийн МАН-ын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ  өргөдлөө өгөх ёстой. Баас хатавч өмхийгөө тавихгүй гэгчээр Ерөнхий сайдаасаа буусан ч НАМЫН ДАРГЫН СУУДАЛТАЙГАА ЗУУРАЛДСААР байгаа нь харамсалтай.

Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр өөрийнхөө бурууг өөр хэн нэгнээс хайж, хэмжээлшгүй эрхэт Ерөнхий сайд байх хүслээ дарж ядан амбицалж байгаа ХҮҮГИЙНХЭЭ БУЯНААР огцорсон.

Гэвч мөчөөгөө өгөхгүй, өөрийнхөө хүнийг НАМЫН ДАРГА болгохоор улайрч, найруулагч ахынхаа заавраар элдэв зүйлийг хийж суугаа нь илт. Өнгөрсөн амралтын өдрөөр МАН-ын УЗ хуралдаж ээлжит бага хурал болоод хоригдоод буй намын нарийн бичгийн дарга Г.ЧУЛУУНЗАГД нарын асуудлыг ярилцахад Л.ОЮУН-ЭРДЭНЭ “2024 оны сонгуульд олон улсад олонхын санал авч чадсан цорын ганц нам нь манай нам байсан. Түүхт Монгол Ардын Намыг нэгэн зуунаас нөгөө зуунд ялалтыг та бүхэнтэйгээ хамт түүчээлсэндээ баяртай байгаа. Ялалт болгон үнэн цэнтэй байдаг.

 Дараагийн удаад намаа удирдаж ялуулчихаад надтай асуудал байвал яриарай. Одоо өнгөрснийг биш ирээдүйг хар. Та бүхний өмнө бүх боломж байна, 2028 он хүртэлх бүрэн эрхийн хугацаа байна..” гэж хэлсэн болохыг түүний зөвлөх НАЙМАНЖИН олон нийтийн сүлжээн дэхь сошиал хаягаараа тараагаад байна.

Энэ үгийг үнэхээр ОЮУК хэлсэн бол ӨӨРӨӨ ОЙЧСОН ХҮҮХЭД УЙЛДАГГҮЙ гэдэг. Намын ялалт ганцхан Л.ОЮУН-ЭРДЭНИЙН өмч биш. Баг, хамт олон, бүх нийтийн хүч. 2024 оны ЯЛАЛТЫГ ЯЛАГДАЛ БОЛГОСОН жинхэнэ буруутан нь Л.ОЮУН-ЭРДЭНЭ өөрөө. Зүв зүгээр гудамжинд явсан АН, ХҮН намыг танхимдаа оруулсан нь ГОЛ БУРУУ нь. Тэр одоо ч өөрийнхөө ГЭМ БУРУУГ УХААРАХГҮЙ хэн нэгэн рүү чихэж, бусдаас өө хайж байгаа нь ч бас л буруу. Улстөрч болон ирсэн шигээ явдаг. Албан тушаалыг авсан шигээ өгдөг байх ёстой. Гэтэл яагаад НАМЫН ДАРГЫН СУУДАЛТАЙГАА үхэн хатан зууралдаад байгаа нь СОНИН.

Ардын намдаа ХАЙРТАЙ байж болно. Албан тушаалдаа ч ХАЙРТАЙ БАЙЖ болно. Анхны хайр кинон дээр гардаг шиг “БАЯРАА ӨӨРӨӨ л ширээн дээрээс үсэргчихсэн юм билээ ш дээ..” гэдэг шиг Оюук өөрөө...

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.