
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Үндсэн хуулиар олгогдсон ОНЦГОЙ БҮРЭН ЭРХИЙНХЭЭ хүрээнд өөрийн танхимын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг ТОМИЛОХОО зарлаж, олон нийтэд улстөрийн мэдэгдэл хийсэн.
Процессийн дагуу үйл ажиллагаа өрнөж, Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д танилцуулахаар АЛБАН БИЧГЭЭ ХҮРГҮҮЛСЭН боловч УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар ороогүй, тов тодорхойгүй гэх шалтгаанаар ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ.
Ерөнхий сайд тахимын гишүүнээ ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ нь хэдийгээр ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН БҮРЭН ЭРХ ч гэлээ ЗААВАЛ УИХ-д эхлээд танилцуулж, ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ ТОВ буюу зөвшөөрөл авах ёстой, зөвшөөрөл авахгүйгээр шууд танилцуулах эрхтэй гэсэн хоёр агуулга “ОГТОЛЦОЖ” улмаар хууль тогтоох засаглал болон гүйцэтгэх засаглал хоорондын МАРГААН болж хувирав.
Дээрх асуудалд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.БААСАНДОРЖ болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Д.МӨНХ-ЭРДЭНЭ нарын байр суурийг хүргэе.
УИХ-ын Тамгын газрын ЕНБД Б.Баасандорж: “Үндсэн хуулийг харах юм бол УИХ-д тов тогтоолгохоор ирүүлнэ гэсэн байгаа. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 103.1-д Монгол Улсын Ерөнхий сайд орон гарсан танхимын гишүүнээ нөхөн томилохдоо товыг тогтоолгохоор УИХ-д ирүүлнэ” гэсэн байгаа. Энэ бол Ерөнхий сайдын үүрэг. Ерөнхий сайдаас ирүүлсэн бичгийг хэзээ хэлэлцэх вэ гэдгийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн шийдэх асуудал. Өнөөдөртөө даргын зөвлөл хуралдана гэсэн зар байхгүй” гэлээ.
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.МӨНХ-ЭРДЭНЭ “Ойлголтын зөрүү яваад байна. Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалын тэргүүн танхимаа өөрөө бүрдүүлнэ. Энэ бол УИХ томилдог асуудал биш. Өмнө нь Засгийн газрын сайд нарыг УИХ-аас томилдог байсныг ҮНДСЭН ХУУЛИАР өөрчилж Ерөнхий сайд өөрөө бие дааж шийддэг болсон. Ерөнхийлөгчид танилцуулсан. Тэгэхээр хуулиараа бол УИХ-аас хэлэлцэх ТОВ ТОГТООЛГОХ асуудал биш. Энэ томилгооны асуудал чинь байнгын хороо, чуулганаар орохгүй. УИХ-д Ерөнхий сайд танилцуулахад л болох зүйл. Тэр танилцуулгын үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч болно. Хууль зүй, дотоод хэргийн сайд бол Улсын хилийн аюулгүй байдал, гэмт хэргээс хамгаалах, нийгмийн хэв журмыг хангах чухал чиг үүргийг бодлогын түшинд хариуцдаг. Засгийн газрын үйл ажиллагаа ямар нэг саадгүй, тасралтгүй явах ёстой. Ерөнхий сайдын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд ямар нэг саад учруулахгүй байхыг УИХ-ын даргаас хүссэн” гэв.
Засгийн газрын тэргүүний өгсөн АЛБАН БИЧГИЙГ шийдвэрлэхгүй удаах нь ПАРЛАМЕНТ эс үйлдэхгүйгээрээр ЗАСГИЙН ГАЗРЫНХАА АЖЛЫГ САНААТАЙГААР ГАЦААХ улстөрийн сөрөг нөлөө үзүүллээ...






-
18 цаг 47 мин
-
Уржигдар 18 цаг 51 мин
-
Уржигдар 18 цаг 30 мин
-
Уржигдар 14 цаг 32 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
Уржигдар 09 цаг 21 мин
-
Уржигдар 09 цаг 03 мин
-
Уржигдар 09 цаг 03 мин
-
Уржигдар 18 цаг 30 мин