Улиран одож буй 2025 он Монгол улсын нийгэм, эдийн засаг, улстөрд олон сорилт, өөрчлөлт тулгарч, Засаг нь солигдож, Нүүрсний тээвэрлэлт түүхэн дээд амжилт тогтоосон, зээлжих зэрэглэлээр нэг шат ахисан, бензиний хомстол үүссэн, нүүрсний хулгайчид илэрсэн зэрэг олон чухал үйл явдал болов. Харин гадаад ертөнцөд Монгол залуус эх орныхоо нэрийг өндөрт өргөж, оюун ухаанаараа гайхагдаж, холимог тулаанаар АЛТАН БҮС зүүж, дэлхийн аваргын сагсны тэмцээнд хоёрдугаар байрт шалгарсан зэрэг ГАЙХАМШИГ бүтээсэн билээ.
Улстөрч агентлагаас 2025 оны онцлох 5 ҮЙЛ ЯВДАЛ, ОНЦЛОХ УЛСТӨРЧИЙГ тодруулан хүргэж байна...
ОНЫ ОНЦЛОХ “ШУДАРГА ЁС...”
Шударга ёсны ЭЛЧ, хуулийн СЭЛЭМНИЙ ИР, Г.Занданшатар Ерөнхий сайдын Засгийн газрын ЖАДНЫ ҮЗҮҮР болсон Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Баттөмөрийн ЭНХБАЯРЫГ 2025 оны онцлох улстөрчөөр нэрлэж байна.
Тэрбээр Улстөрд тийм ч шинэ хүн биш. 2016-2018 оны хооронд буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайдаар ажиллаж байгаад улстөрд тодорч гарч ирсэн нэгэн. Тухайн үед нийгмийн анхаарлын төвд орсон ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХУЛГАЙ-тай холбоотой зарчмын байр сууриа хатуу илэрхийлж, түүгээрээ дамжуулж МАН-ын хулгай, АН-ын хулгай гэж байхгүй. ХУЛГАЙ Л БОЛ ХУЛГАЙ учир ХАТУУ ХАРИУЦЛАГА ТОЦООХ ЁСТОЙ гэдгийг илэрхийлж, Ц.НЯМДОРЖ сайдын хорхойтой араанд зуугдсан.
Үүний дараа 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж гишүүн болсон. 2023 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа “НҮҮРСНИЙ СОНСГОЛ” гэгчийг удирдаж, тэндээсээ Д.Амарбаясгалан, Л.ОЮУН-ЭРДЭНЭ нарыг “нүүрсний хэрэгт холбоотой” гэх “но” илрүүлж түүгээрээ дамжуулан бөлдөгдсөн.
2024 оны улстөрийн сонгуульд мөн л Баянзүрх дүүргээс нэр дэвшиж сонгогдсон. МАН, АН, ХҮН гэсэн гурван намын хамтарсан Засгийн газарт орж ажиллах өндөр амбицтай байсан ч Женкогийн хүн гэгдэх О.Алтангэрэлд суудлаа алдаж, түүндээ гоморхож намын даргадаа өс зангидаж явсаар санасандаа хүрч 2025 оны 06 сарын 23-нд Засгийн газрыг огцруулах үйлсэд гар бие оролцов.
Ингээд МАН дотор НҮҮРСЧИД ба ЭХ ОРОНЧИД гэсэн хоёр ангид хуваагдан, орондоо ч орох завдалгүй олзолдон тэмцэлдэж, төсөвөө ч хэлэлцэх сөхөөгүй тал талд ээлжилж хэвлэлийн хурал хийж “хулгайгаа илчилж, хуулиа зөрчиж” байх зуур Б.Энхбаяр өөрт ашигтай талд аль хэдийн гарч, гэлийн тамгаа гартаа атгачихсан байв. Асуудал нэгэнт хурцдаж хууль шүүхийн байгууллагад шилжив. Улстөрийн цаг агаар дээд хэмжээндээ хүртэл халж байх зуур Ерөнхий сайд Г.Занданшатар гэнэтийн мэдэгдэл хийж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томилж, НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ИЛРҮҮЛЭХ их үйлсийн ГЭРЭЛТ ЭЛЧЭЭР томилохоо зарлав. Үүний дараа Засгийн газрын огцруулах акц өрнөж, Үндсэн хуулийн цэцээр хувь заяагаа дэнслүүлж арай гэж тогтож үлдэв. Ингээд 2025 оны 10 дугаар сарын 24-нд Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн бүрэн эрхийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилов.
Б.Энхбаяр сайдаар томилогдохдоо УИХ-ын чуулганы хуралдааны танхимд гишүүдийн асуултад хариулахдаа “Гадныхны заавраар Монгол төрийг удирддаг этгээдүүдийг ЦААЗААР АВЧ цээрлүүлэх хэрэгтэй. Монгол төрийн эсрэг ажилласан хэнд ч ХАТУУ ХАНДАХ ЁСТОЙ” хэмээн хэлж байв.
Ийнхүү ӨС ХОНЗОН ганзагалаж, ШУДАРГА ЁСНЫ моринд мордсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Баттөмөрийн Энхбаяр “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-г илчилэх ЭР ЗОРИГ ГАРГАСНЫХ нь төлөө ОНЦЛОХ УЛСТӨРЧӨӨР тодорч байна.
-
20 цаг 36 мин
-
Өчигдөр 12 цаг 37 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 19 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Өчигдөр 09 цаг 29 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 16 цаг 39 мин
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
Уржигдар 13 цаг 44 мин
-
Уржигдар 12 цаг 35 мин
-
Уржигдар 12 цаг 35 мин
-
Уржигдар 08 цаг 38 мин
-
Уржигдар 16 цаг 39 мин
-
2026-02-28
-
Уржигдар 10 цаг 33 мин
-
2026-02-28