Улиран одож буй 2025 он Монгол улсын нийгэм, эдийн засаг, улстөрд олон сорилт, өөрчлөлт тулгарч, Засаг нь солигдож, Нүүрсний тээвэрлэлт түүхэн дээд амжилт тогтоосон, зээлжих зэрэглэлээр нэг шат ахисан, бензиний хомстол үүссэн, нүүрсний хулгайчид илэрсэн зэрэг олон чухал үйл явдал болов. Харин гадаад ертөнцөд Монгол залуус эх орныхоо нэрийг өндөрт өргөж, оюун ухаанаараа гайхагдаж, холимог тулаанаар АЛТАН БҮС зүүж, дэлхийн аваргын сагсны тэмцээнд хоёрдугаар байрт шалгарсан зэрэг ГАЙХАМШИГ бүтээсэн билээ.
Улстөрч агентлагаас 2025 оны онцлох 5 ҮЙЛ ЯВДАЛ, ОНЦЛОХ УЛСТӨРЧИЙГ тодруулан хүргэж байна...
ОНЦ ОНЦЛОХ: “ЦАЛИН...”
Таван жил төсвийн мөнгөөр тансаглаж, “андлалын хөшөө” барьж, түүнийгээ нурааж, дахин шинээр барьж, хоолны хордлогоо хөл рүүгээ оруулж, Солонгос явж эмчлүүлсэн экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дураараа дургиж, дунд чөмөгөөрөө жиргиж байсан “ДАРАНГУЙЛЛЫН ЗАСГИЙГ” татан унагаж, ХУУЛЬ ЗАСАГЛАГДАГ төр эмхлэн байгуулав. Гэвч шинээр байгуулагдаад удаагүй байсан Засгийн газрын хамгийн эхний сорилт, шахалт нь АХМАДУУДЫН “1,5 саяын ТЭТГЭТГЭР” авах суулт, боловсролын болон эрүүл мэндийн салбарынханы 3,5 саяын ЦАЛИН АВАХ гэсэн шаардлага, ажил хаялт байв.
Улстөр дотроо бужигнаж, улсын төсвөө ч хэлэлцэх завгүй хэрэлдэн уралдаж байх үед ийм шахалт гэнэт гарч ирж, Засгийн газрыг буланд шахав. Эдийн засагч Ерөнхий сайд яаралтай арга хэмжээ авч Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон жагсагч талын төлөөллүүдтэй уулзаж, харилцан тохиролцож, УИХ-ын төсвийн ажлын хэсэгтэй уулзаж шуурхай арга хэмжээ авсны үр дүнд Ирэх 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ. Тодруулбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 1-ээс 26 хувиар нэмэгдүүлж, 2.8 сая төгрөгт хүргэхээр болж, төсөвт эх үүсвэрийг суулгасан. 2026 оны долоодугаар сарын 1-ээс дахин нэмэгдүүлнэ, 2026 оны нэгдүгээр сараас эмч нарын цалинг 30 хувь нэмснээр одоогийн 1.1 сая төгрөгийн үндсэн цалин хоёр сая 40 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Түүнчлэн, залуу эмч нарын цалин 1.4 сая байгааг ирэх нэгдүгээр сарын 1-нээс 1.9 сая төгрөг болгоно. Цаашид үе шаттайгаар 75 хувиар нэмж 2026 ондоо багтааж гурван сая төгрөгт хүргэнэ. Ахмад насны тэтгэвэрийг ирэх оны нэгдүгээр сараас тэгш 80 мянган төгрөгөөр нэмэх юм. Энэ талаар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Ерөнхий сайдад таван хувилбараа танилцуулаад 474.7 тэрбум төгрөгийг бүх ахмаддаа хуваагаад тэтгэвэр авагч бүр дээр 80 мянган төгрөг нэмэх энэ хувилбарыг сонгосон. Энэ нь шударга байдлыг хангана. Ирэх 2026 онд 537 мянган ахмад тэтгэвэр авах судалгаа гарсан” хэмээж байв.
Төрд насаараа зүтгэсэн албан хаагчдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэгүйдүүлэхгүйн тулд тэдгээр иргэд 36 сарынхаа тэтгэмжээ авч амжилгүй нас барсан тохиолдолд тухайн албан хаагчийн тэтгэмжийг үр хүүхэд, хань ижилд нь өвлүүлдэг байх зохицуулалт 2026 оноос хэрэгжинэ гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцуулсан. Галтай, зодоонтой улстөрийн халуун шуурган дундуур, олон гишүүний дарамт, шахалтын өөдөөс Засгийн газах хамгийн боломжит хувилбараар ийнхүү ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ НЭМЭХ шийдлийг танилцуулж батлуулсан нь оны онцлох ШИЙДВЭР байлаа.
-
20 цаг 38 мин
-
Өчигдөр 12 цаг 37 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 19 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Өчигдөр 09 цаг 29 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 16 цаг 39 мин
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
Уржигдар 13 цаг 44 мин
-
Уржигдар 12 цаг 35 мин
-
Уржигдар 12 цаг 35 мин
-
Уржигдар 08 цаг 38 мин
-
Уржигдар 16 цаг 39 мин
-
2026-02-28
-
Уржигдар 10 цаг 33 мин
-
2026-02-28