Муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олохгүй гэж эртний үг бий. Цагийн эртэд хотын даргын нэгдүгээр орлогч болж ДҮҮХЭЛЗЭЖ явсан Ж.Сандагсүрэн төлөөлөгч Д.СУМЪЯАБАЗАР дарга ажлаа өгсний дараа “НОГООН АВТОБУСНЫ ХЭРЭГ” –т хэлхээтэй болж хий нь гарсан шаар шиг л болчихсон.
Албан тушаал мөнх биш. Буруу замаар будаа тээж яваад буцахдаа “шорон явчихаа шахсан” мань эр гарын үсэг зурдаг бүрэн эрхээсээ бууж, хууль хяналтын байгууллагаар хэсэг шалгуулсан. Монголын хууль дарга даамлуудад үйлчилдэггүй, харин энгийн иргэд, хувийн хэвшлийнхэнд хатуухан үйлчилдэг нэг жишээ нь Ж.САНДАГСҮРЭН дарга тэргүүтэй нөхдүүд “уснаас хуурай гарч”, бусад нь будлиантай, маргаантай хэвээр үлдэж, өнөөг хүртэл шүүхийн үүд сахисаар яваа. Зарим нь шийтгүүлсэн.
За тэр ч яахав. Нэгэнт болоод өнгөрсөн хэрэг гэж бодоод орхилоо гэхэд Ж.САНДАГСҮРЭН дарга өөрөө дахиад нэг “хортой”, “хартай” хэрэг рүү гүйгээд орчих нь тэр. Одоо яах вэ, өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг дээ. Эхний ээдрээт хэргээс хуурай гарсан байж болох ч 77 тэрбумаар 2000 такси оруулж ирэх “ХАР ТОЛБОТОЙ” хэрэгт яах аргагүй орооцолдохоор болчих юм.

2025 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар ““Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь төсөл”-ийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэх үеэр Ж.САНДАГСҮРЭН төлөөлөгч “2026 онд дэлхийн олон орны хүндтэй зочид төлөөлөгчид Улаанбаатар хотод ирж “COP 17” арга хэмжээнд оролцоно. Олон улсын аялагчид, төрийн зүтгэлтнүүд ирээд Монгол улс стандартын таксигүй юм байна гээд л муулна. Тийм учраас МӨС ЗҮСЭЭД хувийн хэвшлээ дэмжээд чанартай, сайн такситай болъё” гэдэг санал хэлэв.

Наанаа үг хэлж, саналаа илэрхийлсэн ч такси үйлчилгээ нэвтрүүлэх энэ гол ажлыг мань дарга өөрөө удирдаж явуулна. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг учир хотын хөгжлийн бүх төсөл Ж.САНДАГСҮРЭН даргын гараар орно гэсэн үг. Таксины төсөл нь төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд Улаанбаатар хотын хүн амын өсөлт, замын хөдөлгөөний түгжрэл, хууль бус такси үйлчилгээний эрсдэл, аялал жуулчлалын эрэлт зэргээс үүдэн, хэрэглэгч төвтэй, аюулгүй, ухаалаг технологид суурилсан, байгаль орчинд ээлтэй, тогтвортой такси үйлчилгээний системийг бүрдүүлэх зорилготой аж. Төслийн хүрээнд эхний жилд 1000 ширхэг, гурав дахь жилд 500 ширхэг, 5 дахь жилд 500 ширхэг нийт 2000 цахилгаан (PHEV) автомашинаар парк шинэчлэлт хийж, нэгдсэн удирдлагын системд холбон такси үйлчилгээ үзүүлэх бөгөөд 77 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгасан байна.


Улаанбаатар хотод 2025 онд тусгай зөвшөөрөлтэй 5 аж ахуйн нэгжийн 221 тээврийн хэрэгсэл таксийн үйлчилгээнд явж байгаагийн 185 тээврийн хэрэгсэл буюу 87 хувь нь шингэрүүлсэн нефтийн хийн хөдөлгүүртэй, 30 тээврийн хэрэгсэл буюу 13 хувь нь бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүд мэдээллийн нэгдсэн систем бүртгэлтэй байна. Мөн хувийн болон түрээсийн нийлсэн 20 мянга орчим такси нэмэгдээд тооцоход хүн амын 1.36 хувь буюу 70 хүнд 1 такси ногдож байгаа аж. Дэлхийн жишгээр 1000 хүн тутамд 1-4 такси шаардлагатай. Улаанбаатар хотод 7600 хүн тутамд 1 албан ёсны такси ногдож байна. Энэ нь хотын дунджаас 8–10 дахин доогуур түвшинд байгаа
Шинээр 2000 таксиг хотоос удирдаж явуулахдаа эхний жилд 1 км замыг 2000 төгрөгөөр тогтоож, шөнийн цагаар 2500 төгрөг, оргил ачааллын үед 1 минутанд 120 төгрөгөөр нэмэгдэж байхаар тогтоосон байна.
Холбоотой мэдээ
-
5 цаг 44 мин
-
13 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 07 мин
-
Уржигдар 09 цаг 14 мин
-
Уржигдар 09 цаг 11 мин
-
Уржигдар 09 цаг 03 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин
-
2026-01-05
-
2026-12-31
-
Уржигдар 15 цаг 07 мин
-
Уржигдар 09 цаг 14 мин
-
Уржигдар 09 цаг 03 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин
-
Уржигдар 09 цаг 11 мин
-
13 цаг 15 мин
-
2026-01-05
-
5 цаг 44 мин