Хэвтэрт байгаа иргэн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн газраас үйлчилгээ авахын тулд заавал хурууны хээгээ уншуулах болсон тул тухайн иргэнийг дамнуургаар зөөж авчирсан бичлэг цаим орчинд цацагдлаа. Энэ байдалд иргэд бухимдаж, төрийн үйлчилгээний хүнд суртлыг шүүмжилж байна. Уг нь Монгол Улсын Засгийн газар төрийн бүх үйлчилгээг ЦАХИМД НЭВТРҮҮЛЖ, "Е-Mongolia" гэх үйлчилгээг нэвтрүүлээд сүйд болоод байгаа. Гэвч үүнийх нь үнэн нүүр царай ХЭВТРИЙН ХҮНИЙГ ОРТОЙ НЬ ТҮРЖ хурууны хээг нь уншуулсанаар илрэв.
Мөн энэ үйлдэлтэй холбоотой гомдол Засгийн газрын 1111 төвд иргэдээс олноор ирж, Ерөнхий сайд Г.Занданшатарын чихэнд хүрчээ. Ерөнхий сайд өнөөдөр, XXI зуунд хэвтэрт байгаа иргэнийг ортой нь зөөж авчирч, хурууны хээ авч үйлчилгээ үзүүлж болохгүй. Энэ талаар иргэдээс санал гомдол олон ирсэн. Өглөө ЗГХЭГ-т танилцуулагдсан. Иргэнээс уучлалт гуйх хэрэгтэй.
Зөөврийн компьютер, хиймэл оюун ухаан гэх мэт технологийн боломж бүрдээд байхад төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлэх талаар шинэчлэл хийж ард иргэдэд танилцуулах хэрэгтэй гэв.
Холбоотой мэдээ
-
22 цаг 17 мин
-
Өчигдөр 13 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 46 мин
-
Өчигдөр 11 цаг 26 мин
-
Уржигдар 15 цаг 07 мин
-
Уржигдар 09 цаг 14 мин
-
Уржигдар 09 цаг 11 мин
-
Уржигдар 09 цаг 03 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин
-
2026-01-05
-
2026-12-31
-
Уржигдар 15 цаг 07 мин
-
Уржигдар 09 цаг 14 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин
-
Өчигдөр 11 цаг 26 мин
-
Өчигдөр 12 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 03 мин
-
Уржигдар 09 цаг 11 мин
-
22 цаг 17 мин
-
Өчигдөр 13 цаг 46 мин
-
2026-01-05