126 гишүүнтэй, олон намаас бүрдсэн энэ парламентад МУУ НЭРТЭЙ, ЛУУ ДАНСТАЙ олон гишүүн бий. Тэднийг ГУРВАН ТУЯА л өнгөлөөд байна.
Ардын намын Х.БУЛГАНТУЯА...
Сурсан сургууль, эзэмшсэн мэдлэг, хашсан албаараа Хүрэлбаатарын Булгантуяа Ардын намын аниа нар дунд мэдээж толгой цохиж байлаа. УИХ-д хоёр удаа сонгогдож, хоёр удаа Засгийн газрын гишүүн, намын бүлгийн дэд дарга, УИХ-ын дэд дарга зэрэг албан тушаалын лифтенд сууж, төрийн толгойд ажиллаж үзсэн. Тэрбээр өөрийн мэдлэг чадвартайдаа бус албан тушаалын хэнээд автаж, “буруу замаар будаа тээгээд буцахдаа шороо тээн” одоо хувь заяагаа шүүхээр дэнслүүлэхээр болж буй нэгэн. Өндрөөс унах их өвддөг гэлцдэг дээ. Учир нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарын бүлэгт орж 2025 оны 06 сард томилогдсон Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах чуулганыг удирдахдаа ТӨРИЙН ХУУЛИЙГ БУРУУ АШИГЛАСАН буюу өмнөх өдрийн чуулганы хуралдаанаа хаалгүйгээр дараагийн өдөрт шууд үргэлжлүүсэн нь ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН үйлдэл болсон. УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ хэмээн тангаргалдаг. Түүнийг “ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХЫГ ЗАВДСАН” гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа тухай эх сурвалжууд ярьж, бичиж буй...
Ардчилсан намын Ц.МӨНХТУЯА...
Сурсан сургууль, төгссөн жил, ажилласан газар нь тодорхойгүй. Ямартай ч Дорнод аймгийн гаралтай нь баттай. Хотод хаана ямар сургуульд, хэдэн жил багшилсан, хичнээн шавьтай нь тодорхойгүй нэгэн. Багш нарын нэр барьж гудамжинд орилж, жагсаал цуглаан хийж явсан тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Ардчилсан намд дагаар орж, улмаар жагсаалтаар гишүүн болсон. “СОХОР АЗААР ГИШҮҮН БОЛСОН” гэхэд хэлсдэхгүй. Төрийн ордонд орж, хууль батлалцаж, тангарга өргөсөн тэрбээр одоо ч өөрийгөө гудамжинд яваа мэтээр төсөөлж, орилж хашгирдаг, Ёс зүйгүй, бүдүүлэг үг хэрэглэдэг. Фэйсбүүкийн лайк, шэйр, хандалтын төлөө улайран тэмцэгч нэгэн. Төрийн түшээ болоод Боловсролын сайд П.Наранбаярыг хорхойтой шүдэндээ зуучихсан яваа. Багш нарын цалинг 3,5 саяд хүргэ, орон сууцанд оруул гэдэг “популист” уриатай гишүүн. Яг өөрөө өргөн барьсан хууль байхгүй. Санаачилсан төсөл, оролцсон тогтоол цөөнтэй. Үг яриа нь бүдүүлэг, үзэл бодол нь тодорхойгүй. Хүн загнаж, харааж, доромжлохдоо гаргууд нэгэн. Ямар сайндаа л намын дарга нь дуудаж сануулга өгч, анхааруулахав...
Иргэний зориг ногоон намын М.НАРАНТУЯА-НАРА...
Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр Б.Батбаатар даргатай Иргэний Зориг Ногоон намынхан нэр дэвших хүнээ хайж, гудамж метрлэж яваад алдарт лайвчин Нара-г олж аваад 21 аймаг тойрчихсон нь тэр. Яг үнэндээ ИЗНН УИХ-д дөрвөн суудал авсан нь М.НАРАНТУЯА-НАРА-гийн лайвын хүч гэдэг нь үнэн. Өөрөө ч үүнийгээ нүүр бардам хэлдэг. Гэвч гудамжны хүн бол гудамжны л хүн. Тэр хэдийгээр төрийн түшээ болсон ч иргэдтэйгээ нохойноос доор харьцаж, хамаг л булхайгаа дэлгэж, лайваар бараа зарж суусаар байна. Гичий, жингэр, нохой гахай гээд эмэгтэй хүн, эх хүний амнаас гарамгүй муухай үг чулуудаж, өөрийгөө зөвтгөсөөр суугаа.
Соёлгүй, боловсролгүй, арга ядсан хүмүүсийн дэмжиж сонгосон төрийн түшээ нь ийм л балмад нэгэн байна. Ямар ард түмэн байна тийм төр байна гээд үгтэй. Нохойн толгойг ширээн дээр тавихаар шороон дээр унадаг гэдэг шүү дээ. Мянга сайхан магтаж, чимж, гоёж гоодсон ч ЛАЙВЧИН хүн бол лайвчин л байдаг аж. Түүнч санаачилсан хууль, оролцсон ажлын хэсэг, шийдсэн зүйл алга. Харин түүнд ФЭЙСБҮҮКИЙН лайк шэйр, өндөр хандалттай хараалын бичлэг л байна.
Галзуу гурван ТУЯА нар бол МОНГОЛЫН НИЙГМИЙН төлөөлөгчид.
УИХ-д Х.Булгантуяаг сонгож саналаа өгсөн Баянзүрх дүүргийн иргэд, АН-ын Ц.Мөнхтуяа, ИЗНН-ын М.Нарантуяа нарыг гишүүн болгох болож олгож тус хоёр намыг дугуйлсан сонгогчдын буруу. Тэд сонгуулиар 100 мянган төгрөг авч энэ хоёрын төлөө дугйлсан. Яг хатуухан бичихэд сонгогчид мөнгөний төлөө саналаа өгснийхөө ҮЙЛИЙН ҮРИЙГ л эдлэж байгаа хэлбэр. Иймийн тулд цаашдаа сонгогчдын боловсролд илүүтэй анхааръя. Улстөрийн намууд хэн дуртайг нь, гудманд жагсаж, лайв хийж олон шэйр авсныг бус боловсролтой, мэдлэгтэй, ядаж л олонд танигдсан, нийгэмд зөв үлгэрлэлтэй, ЁС ЗҮЙТЭЙ хүнийг намынхаа жагсаалтад оруулдаг байх ёстой.
-
1 цаг 28 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Өчигдөр 09 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 02 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
Уржигдар 17 цаг 20 мин
-
Уржигдар 17 цаг 07 мин
-
Уржигдар 15 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 14 мин
-
Уржигдар 15 цаг 04 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Өчигдөр 09 цаг 17 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Уржигдар 17 цаг 07 мин
-
Уржигдар 08 цаг 52 мин
-
Уржигдар 09 цаг 09 мин
-
Уржигдар 15 цаг 04 мин
-
Уржигдар 08 цаг 36 мин
-
Уржигдар 15 цаг 18 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 02 мин
-
1 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 14 мин
-
Уржигдар 17 цаг 20 мин