3 САЯЫН ЦАЛИНТАЙ 6 ТЭРБУМЫН ОРОН СУУЦТАЙ ЖОЛООЧГҮЙ ДЭД САЙД ГАНЗОРИГИЙН ДАШНЯМ
Бямбажаргал
Амжилтын түүх
/
2 цаг 35 мин
''ЖЭТ СКҮҮТЭР'' үүсгэн байгуулагч Монголын Жюү Жицү холбооны Ерөнхийлөгч, ССАЖЗ-ын Дэд Сайд ГАНЗОРИГИЙН ДАШНЯМ-ын амжилтын түүхийг онцолж байна

Дашням сайдын өдөр тутмын амьдрал энгийн хувийн жолоочгүй, Төрийн машин байхгүй, бүр туслах ч байхгүй,  гурван сая гаруй төгрөгний цалинтай. Сайдын хувийн орлогын мэдээнд 6 тэрбумын 5н орон сууц,  721 сая төгрөгний орлоготой гэх мэдээ сайтад харагдаж байсан шүү. Хэрэв үнэн бол ийм хэмжээний хөрөнгө орлоготой хүнд 3 сая төгрөг ч яамай байнаа. Гэхдээ энэ нь түүний тууштай байдлыг бууруулдаггүй.

Ганзоригын Дашням 1986 онд Улаанбаатар хотод төрсөн. Хэнтий аймгийн Дадал сумын харьяат Р.Рэгзэндоржийн ач Магнай Трейд-ийн Р.Ганзоригийн дунд хүү юм.

Тэрбээр одоо эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Амьдралынхаа 60 хувийг гадаадад өнгөрүүлсэн нэгэн. 2021 оноос улс төр сонирхож монгол ардын намын дэргэдэх нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоонд идэвхтэй ажиллаж эхэлснээр одоогийн сайд болох замнал нь нээгдсэн юм. Монголын Жюү Жицү холбооны Ерөнхийлөгч, Жэт Скүүтэр-ийг үүсгэн байгуулагч гэдгээр хүмүүс таних байх. 2025 оны 12р сард засгийн газрын шийдвэрээр соёл спорт аялал жуулчлал залуучуудын дэд сайдаар томилогдсон. Хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө цалингаас илүүтэйгүүр би энэ ажлыг хийх дуртай байна, надад хийх ажил ч их байна гэж хэлсэн нь түүний ямар зоримог эрч хүчтэй байгааг илэрхийлсэн бизээ. Спортын салбарт 10 гаруй жил ажилласан хүнд туршлага байлгүй л яахав.

 

 

Түүний улс төрийн зорилго энгийн мөртлөө том  монголыг дэлхийтэй ойрхон байлгах дэлхийг монголтой ойрхон байлгах-- салбарын хөгжлийг түргэтгэх нь түүний гол зорилго. Дэд сайдын ажлыг хийж чадна зөндөө танил байна тэднийгээ монголд авчирна гэж хэлж байсныг та бүхэн санаж байгаа байх аа. Хэлсэндээ хүрч нээрээ л сая цагаан сараар авчирч бичлэг хийж сошиалд тавьсан нь чамгүй хэл амыг хүртэв бололтой. За Ямартай ч залуу хүний эрч хүч, ааг омог, чин сэтгэл,  тууштай зангаараа монголын ирээдүйд анхаарч хэнэггүй мод шиг бат зогсож,  өөрчлөлт бүтээж яваа залуу улс төрийн манлайлагч бол Г.Дашням юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.