Ёс зүйгүй “Шарк” Д.Энхтүвшинд хэн “УХАМСРЫН ШАНАА” өгөх вэ
Үл-Олдох
Нийтлэл
/
2 цаг 9 мин

УИХ-ын гишүүн, “Шарк” Д.Энхтүвшин Төрийн ордонд танхайрч, Хотын орлогч Т.Даваадалайг цохиж унагаасан нь улс төрийн нэг өдрийн драм, шоу байсан уу.  Уур омогтоо шатаж, хүн цохиж унагааж буй УИХ-ын гишүүний үйдэл байж болох зүйл үү. Үүнийг эргэцүүлэх, шударгаар шүүх хүн өнөөгийн нийгэмд бараг л алга.

“Бяртай байна, болж, эр хүн, ганц цохилт даахгүй ойчдог нь хохь” гэх мэт сэтгэгдлүүд л хөвөрч байна. Гэтэл УИХ-ын гишүүдийг ёс зүйтэй байлгах гэж Төрийн тэргүүн хууль санаачлан УИХ-д оруулсан. Тэр хууль  ёс зүйн асуудлаар эргүүлэн татах нь зүйтэй гэж иргэд, олон нийтээс 45 өргөдөл, гомдол аваад буй ганц  М.Нарантуяа Нара гишүүнд зориулагдаагүй. УИХ-ын 126 гишүүнд хамаарна

Өчигдөр хүн цохиж унагаасан “Шарк” Д.Энхтүвшин л гэхэд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн энэ хуулиар  бол огцрох болзлоо хангачихсан. Магадгүй “Шарк”-ийг дэмжигч, өмөөрөгчид хууль санаачилсан Ерөнхийлөгч маань өөрөө УИХ-ын гишүүн байхдаа Төрийн ордонд Гарьдхүүгийн Баярсайханыг шанаадаж байсан гэж барьцаж мэднэ. Тэгвэл тухайн үеийн УИХ-ын гишүүн, өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг үйлдэлдээ “ёс суртахууны хариуцлага хүлээе” хэмээн өөрөө өргөдлөө өгөөд огцорч байсан билээ. Тэгвэл  Төрийн ордонд хүн шанаадаж, танхайрсан “шарк” Д.Энхтүвшинд ёс зүйгүй үйлдэлдээ огцор гэдэг “ухамсрын шанаа”-г хэн өгөх вэ. Эсвэл УИХ-ын дарга томилогдоогүй байгаа “цонх” үед болсон хэрэг гээд хэрэгсэхгүй өнгөрөх үү?

 

Энэ улсад төр гэж байгаа бол,  хууль тогтоох дээд байгууллага УИХ гэж байгаа цагт хуулиа гишүүдээсээ эхэлж хэрэгжүүлэхгүй бол, жирийн иргэд төрөө хүндлэх, хуулиа хэрэгжүүлэхэд учир дутагдалтай. Төрийн түшээдэд хууль үйлчилдэггүй, түмэн олон хуулийн буулган дор мэхийж явдаг тэгш бус байдал байж таарахгүй. Шинээр томилогдох УИХ-ын дарга “Шарк” Д.Энхтүвшинд хариуцлага тооцохоос ажлаа эхлүүлж, зангарагаа харуулах  ёстой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.