Ардын намынхан Ардчилсан намын наймаанд оролгүй Н.УЧРАЛ Ерөнхий сайдынхаа Засгийг эмхэлж өгөөд АЖИЛД нь оруул!! МАН-ынхан сандал суудлын төлөө нэг нэгнийхээ хорыг малтаж байхаар Н.УЧРАЛ Ерөнхий сайдынхаа Засгийг хурдан бүрдүүлж өгөөд ажилд нь оруулах нь нэн яаралтай болчихоод байна. Эс бөгөөс танхимаа бүрдүүлж чадаагүй гэдэг үндэслэлээр ОГЦРОХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ.
Энэ бол Монголын ард түмний төлөөллөөрөө дамжуулан төрөө байгуулах эрх болохоос хэдхэн улстөрчийн сандал суудлын наймаа биш гэдгийг хаа хаанаа ухаарах ёстой. МАН-ынхан бага хурлаараа 99, 7% -ийн саналаар Н.Учралын Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад дэмжсэн шигээ ЯМБЫГ НЬ ЭДЛҮҮЛЧИХ хэрэгтэй. Хугацаа бага байна. Нэг секунд, нэг минут өнгөрөх тусам Дэлхий дахины геополитикийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, бензин шатахууны үнэ хэдэн зуун доллароор нэмэгдэж байна. Энэ үед Засагаа нэн яаралтай бүрдүүлэх нь ХАМГИЙН ЧУХАЛ.
Одоо талцаж хуваагддаг, нийлж хор найруулж, саад тээг, гацаа үүсгэдэг цаг биш шүү дээ, МАН-ынхаан. Шинэ ЕРӨНХИЙ САЙДЫНХАА явах замд хуучин нь ЕРӨНХИЙ СААД болж болохгүй шүү дээ. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар үнэхээр ухаантай, үнэхээр ЭХ ОРНОО БОДДОГ эрчүүл мөн л юм бол ийм эгзэгтэй үед өөрсдийн ашиг сонирхолоо хойш татаж, Н.УЧРАЛЫН ЯВАХ ЗАМЫГ НЭЭГЭЭД өгчих хэрэгтэй. Түүнд эхлээд боломжийг нь олго. Дараа нь зөвлө. Ажигла. Дэмнэ, тусла. Чадахгүй байвал хариуцлага тооцоод амбаардаад явуулах эрх нь төрийн хуулиараа ч, намын дүрмээрээ ч байгаа шүү дээ.
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа хэрхэн бүрдүүлэх, хэнтэй хамтрах, хэнийг чөлөөлөх нь түүний онцгой бүрэн эрх гэж хуульчилсан. Энэ бүрэн эрхийг Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар эдлэсэн. Харин Н.Учралд тэд боломж олгохгүй хайрцаглан боож, Монгол төрийн ажлыг санаатайгаар гацааж байна.
Эрх мэдлийн төлөөх ийм увайгүй, урвалж шарвалт, хулгай хуудуутай үйлдэл түр зуурын ашиг хонжоо боловч цаад утгаараа Монгол төрийг л ХҮЧГҮЙ ХАРАГДУУЛЖ БАЙГАА гэдгийг ойлгох хэрэгтэй.
-
1 цаг 49 мин
-
15 цаг 24 мин
-
23 цаг 58 мин
-
Өчигдөр 10 цаг 44 мин
-
Өчигдөр 10 цаг 02 мин
-
Өчигдөр 09 цаг 57 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
Уржигдар 17 цаг 12 мин
-
Уржигдар 15 цаг 41 мин
-
Уржигдар 12 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 30 мин
-
Өчигдөр 10 цаг 44 мин
-
Уржигдар 15 цаг 41 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
15 цаг 24 мин