Цахилгаан станцуудаа НҮҮРСЭЭР БҮРЭН ХАНГАЖ ЧАДАХГҮЙ эрсдэлд орсон “БАГАНУУР” ХХК-ийн уурхайд хөрсний гулсалт үүсэн, ослын нөхцөл байдал үүсээд бий. Энэ тэргүүн уурхайчид, ажилчдын эрүүл мэнд чухал атал тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.ОТГОНБОЛД гэгч, улстөр хийж төрийн ажил гацааж байгаа этгээд.
Тэд ажилчдынхаа эрүүл мэндэд хөрөнгө оруулахын оронд 1 тэрбум 609 сая 350 ямнган төгрөгөөр ганцхан ширхэг МОД УСАЛГААНЫ АВТОМАШИН авах тендер зарлажээ. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг нь энэ аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнөөр далимдуулж, ийнхүү төсвийн мөнгийг үрж, хэт өндөр үнэтэй УСАЛГААНЫ МАШИН АВАХ гэж байнаа нь Авлигын эсрэг хуулийг ноцтой зөрчиж, “албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан” байж болзошгүй хэрэгт холбож болохоор үндэслэл байна.
БАГАНУУРЫН уурхайн захирал Т.ОТГОНБОЛД “Тэрбум мод” хөдөлгөөнийг далимдуулан 1,609 САЯАР ганцхан ширхэг усалгааны машин авахаар тендер зарласан байх нь Тендерийн тухай болон бусад хууль тогтоомжуудтай зөрчилдөж байна.
Холбоотой мэдээ
-
2026-05-01
-
2026-04-28