Завхан аймгийн удирдлагууд хууль зөрчиж ДРОН, ЗУРАГТ, КАМЕР зэргийг авна
Д.Оюунболд
Сэдэв, асуудал
/
24 мин

Завхан аймгийн удирдлагуудын төсвийн 150 сая төгрөгөөр тавилга худалдан авах тендер зарлажээ. Төсвийн хөрөнгийг юунд зарцуулах вэ гэдэг нь тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын чиг баримжааг илэрхийлдэг. Завхан аймагт дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын салбарт шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байсаар байхад өндөр дүнтэй тавилга худалдан авах нь эрэмбэ буруу тогтоосны илрэл биз ээ. 150 сая төгрөг гэдэг бол орон нутгийн төсөвт бага дүн биш. Энэ хэмжээний мөнгөөр хэд хэдэн жижиг төсөл хэрэгжүүлэх, эсвэл нийгмийн эмзэг бүлгийг дэмжих боломжтой. Төрийн байгууллагууд төсвийн мөнгийг зарцуулахдаа иргэдийнхээ амьдралд шууд эерэг нөлөө үзүүлэх, урт хугацаанд үр өгөөжтэй шийдвэрүүдийг нэн тэргүүнд тавих ёстой. Тавилга шинэчлэхээс илүүтэйгээр иргэдийн бодит хэрэгцээг хангах бодлого хэрэгжүүлэх нь илүү чухал гэдгийг Завхан аймгийн удирдлагууд тунгаан бодно биз ээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.