БАНК, САНХҮҮГИЙН секторын “муудсан өндөг”-үүдийг ХЭЗЭЭ АКТЛАХ вэ...
Батхуяг
Нийтлэл
/
12 цаг 6 мин

УИХ-ын дарга С.БЯМБАЦОГТЫН мэдэлд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк зэрэг банк, Үндэсний статистикийн хороо зэрэг нэгдсэн мэдээлэл, санхүүгийн салбарын байгууллагууд багтдаг. Тэдгээр байгууллагууд нь УИХ-д шууд ажлаа тайлагнаж, чиглэл авдаг. Гэтэл энэ байгууллагуудын Ерөнхийлөгч, нэгдүгээр гарын үсэг зураг эрх мэдэлтэй дарга нар нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Н.Учрал нарын үед шинээр томилогдсон. Харин дэд ерөнхийлөгч, орлогч дарга нар нь ХУГАЦАА НЬ ДУУССАН БҮТЭЭГДЭХҮҮН ШИГ “өмхийрч ялзарсан” аястай, тухайн байгууллагадаа хор найруулсаар байгаад удав.

Үүнд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн бөгөөд дэд даргаар ажиллаж буй Т.ЦЭРЭНБАДРАЛ, Н.ХҮДЭРЧУЛУУН, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.ЭНХТАЙВАН нар юм.

Төв банкны тухай хуульд зааснаар Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайваныг өмнөх Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн санал болгосноор УИХ-аас 2020 оны 05 дугаар сарын 07-нд томилсон. Түүний бүрэн эрхийн хугацаа дуусаад 32 хоног болж байна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ хуульд зааснаар 12.1.Хорооны дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 5 жил байна гэжээ. Гэтэл СЗХ-ны орон тооны гишүүн буюу дэд даргаар ажиллаж буй Т.ЦЭРЭНБАДРАЛ, Н.ХҮДЭРЧУЛУУН нарын бүрэн эрхийн хугацаа дуусаад бүтэн нэг жил 6 сарын нүүр үзэж байна.

Эдгээр дарга нарыг чөлөөлж, дараагийн, өөрийн багийн хүмүүсээр багаа бүрдүүлэхгүй бол УИХ-ын дарга С.БЯМБАЦОГТ ямар ч чадваргүй, “шүдгүй арслан” болох нь цаг хугацааны асуудал болоод байна.

Байгуулсан гавьяагүй, бүтээсэн зүйлгүйгээр ТӨСВИЙН МӨНГӨӨР СУЛ ЦАЛИНЖИЖ буй муудсан өндөг шиг дэдүүдийг АКТЛАХГҮЙ бол Монголын санхүүгийн сектор тэр чигтээ муухай харагдаж, ад үзэгдэнэ. Ямар ч компани, аж ахуй нэгж ХУУЧИРЧ МУУДСАН, ХУГАЦАА НЬ ДУУССАН бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн ГЭДЭС ӨВДӨЖ, ХОРДЛОГОД ОРОХООС урьдчилан сэргийлж устгалд оруулж, актладаг. Харин төрийнхөн л дараагийн чихээсний хүнээ олж байршуултлаа ХУГАЦАА НЬ ДУУСЧ, хэрэгцээнээс гарсан ДАРГА нараа ХАДГАЛААД байдаг нь сонин. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.