Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа 2027 оны 07 сарын эхээр дуусгавар болно. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч хүн бүх ард түмний эвийг эрхэмлэгч байна хэмээн заасан. Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгодог хуультай.
Энэ дагуу одоогийн Ерөнхийлөгчийг Монголчууд бид 6 жилийн хугацаатайгаар сонгосон. Мөн Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн дагуу хууль тогтоох дээд байгууллага ч тэр 126 гишүүнтэй болж анх удаагаа улстөрийн дөрвөн нам, нэг эвслээс бүрдсэн. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д төлөөлөлтэй 68 суудадтай МАН, 42 суудалтай АН, найман суудалтай ХҮН, дөрвөн суудалтай ИЗНН, болон дөрвөн суудалтай “ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ” –с нэг нэг хүн нэр дэвшүүлэх эрхтэй байгаа. Магадлалын хувьд угшил гарвал нэгтэй учраас МАН-ын нэр дэвшигчийг “Үндэсний эвсэл”-с дэвжиж, хамтарч оролцох боломжтой. Хэрэв ингэвэл ямар ч гэсэн дөрвөн хүн Ерөнхийлөгчид хүч үзэх нь баараггүй. Төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөгчөө улстөрийн намууд ил тод зарлах хугацаа нь хараахан болоогүй ч АН, МАН-ын лидерүүд битүүхэн дотоод өрсөлдөөнд бэлдэж, бие халаалтаа хийгээд эхэлжээ.
Эрх баригч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг бэлдэж сойж байсан ч тэрбээр Засгийн тэргүүнээс огцорч, улстөрийн идэвхтэй ажил хийхгүй агаад уул хангай тахих, шатрын спортоор хичээллэх зэргээр “хувиа бодож, довоо шарлуулж” яваа. Харин түүний оронд одоогийн УИХ-ын дарга С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дарга асан, Монгол улсын гавьяат хуульч Ц.Нямдорж, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар нар битүүхэн бэлтгэж, бага багаар барьцаа ахиулж, нийгэмд танигдах ажлуудаа хийгээд байна.
Сөрөг хүчнээс хамгийн нэгдүгээрт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, АН-ын дарга асан Лу.Гантөмөр, одоогийн АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар нам дотроо Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ илэрхийлээд байгаа. Монголын улстөрийн сүүлийн 35 жилийн түүхийг бичцсэн гол хоёр нам дотор Ерөнхийлөгчид горлигчид баруун зүгийнхэн байгаа нь анхаарал татаж байна.
Гавьяат хуульч Ц.Нямдорж гуайг эс тооцвол наадуул нь бүгд БЭЛ БЭНЧИНТЭЙ, хөрөнгө мөнгөтэй, ардаа биенесийн томчууд, ивээн тэтгэгчидтэй. Бүгд л улстөрд сайд дарга, төрийн өндөр албан тушаал хашаад үзсэн нөхдүүд байх аж.
УИХ-ын дарга С.Бямбацогтын хувьд өөрт олдсон боломжийг тултал нь ашиглаж, рийл, богино видео бичлэг шахаж, хүүхдүүдтэйгээ мод тарьсан, ээждээ онгоцоор очсон зэрэг олон хүрэх гэсэн, нийгэм рүү чиглэсэн кампант ажилдаа оржээ.
УИХ-ын дарга асан, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж гуай намынхаа залуучуудын байгууллагын уулзалтад оролцож үг хэлсэн, МАН-ын бага хуралд очиж суух зэргээс хэтрэхгүй, хэт идэвхгүй байна.
Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар МАН-ын дарга Н.Учралын зөвлөх. Хэдийгээр олны өмнө гарахгүй байгаа ч хоёр тал болж хуваагдсан бүлгийнхээ гишүүдийг эвлэрүүлэх ажлын хэсгийг ахлаж хэд хэдэн уулзалт хийсэн. Жиргээнд нэлээд идэвхтэй бөгөөд Женкогийн л эсрэг бол чөтгөртэй ч нөхцөхөд бэлэн буй. Х.Баттулга ямар алдаа гаргана түүнийг анаад сууж байдаг нэгэн.
АН-ын горлигчдоос Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нүүрэндээ макс нааж, түлээ хагалж, хүүхддээ үлгэр ярьж, дуу дуулж, гэр орноо тордож, ууланд алхсан шиг л эгэл жирийн эр хүний дүрээр танигдаж байна. Уламжлал ёсоороо ууланд гараад байгаа. Төөрчихгүй бол болж л байна. Бас болоогүй ээ шүүхээс аргамжаатай хэвээр. Лав л гурван удаа цагаадаж, гурван удаа буцаад байгаа. Түүнийг улстөрийн зорилгоор ШҮҮЖ байгаа гэлцэх нь бий. Учир нь тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн тохиолдолд ялах хамгийн өндөр магадлалтай эрхэм юм.
АН-ын дарга асан Л.Гантөмөр сүүлийн үед ялих ялихгүй жижиг сажиг зүйлээр улстөр хийж, Засгийн газрыг, эрх баригч намыг илтэд шүүмжилсэн өнгө аястай байна. Хоёр хуваагдаж, хоёр тамгатай болж тамын тогоонд хөлөө жийлцэж байсан АН-ын эв эед оруулж УИХ-ын сонгуульд 42 суудал авах хүртэл хэмжээнд ялуулсан гавьяатай. Түүний дараа намынхаа хурал хуйг аятайхан хийгээд О.Цогтгэрэлд тамгаа шилжүүлэхдээ Ерөнхийлөгчид нэр дэвшинэ шүү гэсэн тохироонд хүрсэн. Уг нь олон нийт дэмжлэг гайгүй байсан ч Сэлэнгийнхэнийг ХЯТАД ЦУСТАЙ гэж ярьсан нь өөрийнх нь рейтинг навс унасан.
Одонгийн Цогтгэрэл бэл бэнчин, улстөрчийн шийдлээрээ АН дотор одоохондоо “хаан” байна. Учир нь нам болон УИХ дахь бүлгээ давхар базчихсан. Увс, Ховд, Завхан, Говь-Алтай зэрэг дөрвөн аймагт хүч үзээд хоёроор гарч ирсэн. Элдэв хулгай зэлгий, авлига, ашиг сонирхолын зөрчилд өртөөгүй, нэр цэвэр, гар цэвэр улстөрч. Олон жил хаалттай, ялагдал хүлээсэн Ардчилсан намд шинэчлэлийн салхи оруулж, “НЭЭЛТТЭЙ, ЦЭГЦЭЙ” болгож, “Ардчиллын гэрэгэ”-г хүссэн хүн бүрт олгож чадсан. Олон толгойтой нам доторх бүх фракцийнхаа бүх дарга нартай гар барьж, эвлэлдэж чадсан. Улстөр хийхдээ ч дориун. МАН-ын дарга, Ерөнхий сайдуудыг амлан авч, хоёрыг нь огцруулж, гурав дахийг нь огцруулах бичиг үйлдчихээд сууж буй шийртэй эр.
-
Уржигдар 18 цаг 05 мин
-
Уржигдар 17 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 52 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 14 цаг 40 мин
-
Уржигдар 14 цаг 31 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 25 мин
-
Уржигдар 11 цаг 31 мин
-
Уржигдар 11 цаг 22 мин
-
Уржигдар 10 цаг 58 мин
-
Уржигдар 10 цаг 52 мин
-
Уржигдар 10 цаг 51 мин
-
Уржигдар 10 цаг 05 мин
-
Уржигдар 09 цаг 57 мин
-
Уржигдар 09 цаг 04 мин
-
Уржигдар 08 цаг 52 мин
-
Уржигдар 10 цаг 52 мин
-
2026-07-20