Өнөөдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст зөвлөн Г.Саран, ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, ТЗУГ-ын дарга Б.Идэр, Төсөв санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Энхтөр, Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул нарын хамт тус тус очиж ажиллав.
Баянзүрх дүүрэгт нийт тэтгэвэр авагч иргэдийн 11% нь оршин суудаг буюу 58 мянга орчим иргэн тэтгэврийн үйлчилгээг авдаг байна.
Нийгмийн даатгалын багц хууль батлагдсантай холбогдуулан салбарын албан хаагчдыг мэдээллээр хангах, нэгжийн удирдлагуудад 2027 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, түргэн шуурхай чирэгдэлгүй ажиллах үүрэг чиглэлийг өглөө.
470 орчим мянган хүн амтай Баянзүрх дүүрэгт Нийгмийн даатгалын газар нь нийт 75 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Салбарын албан хаагчдынхаа санал хүсэлтийг сонсон, оны эхний хагас жилийн төлөвлөгөөт орлогоо давуулан биелүүлсэн байгаад нь баяр хүргэлээ
Холбоотой мэдээ
-
9 цаг 8 мин
-
Өчигдөр 17 цаг 52 мин
-
Өчигдөр 17 цаг 45 мин
-
Өчигдөр 17 цаг 25 мин
-
Өчигдөр 17 цаг 02 мин
-
Өчигдөр 16 цаг 09 мин
-
Өчигдөр 15 цаг 26 мин
-
Өчигдөр 15 цаг 17 мин
-
Өчигдөр 14 цаг 41 мин
-
Өчигдөр 11 цаг 25 мин