Монголчууд Зул бөхөхийн өмнө бадамлана гэж ярьдаг. Яг түүн шиг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням ОГЦРОХЫН ӨМНӨ ихээхэн оодров. Наадмын өмнө Ерөнхийлөгчөөс ОДОН, Ерөнхий сайдаас БАТЛАМЖ гардаж, УИХ-ын чуулганы танхимд ГАРАА САВЧИН онгирч байв.
Эдгээр үйлдэл нь түүнийг алдаршуулах бус харин ОГЦРУУЛАХ шалтгааны нэг байжээ. Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэдэг байх аа. Наадмын үеэр Хүй мандлын дэнжээс ард түмнээрээ даажигнан “ХӨДӨӨ ЯВЖ БАЙХАД БЕНЗИН ТАСАРВАЛ ХОТЫН ТҮГЖРЭЛД Л НЭМЭРТЭЙ” хэмээн ход ход инээж суусан тэрбээр одоо хэлэх үггүй болж, Монголчуудын нүүрийг үзэхгүй тул гадаадаар “доншуучилж” яваа.
ОХУ-тай тохирсон. Хойд хөрш маань дайн дажинтай ч манай улсад бензин нийлүүлэхээ зогсоохгүй, үнээ ч нэмэхгүй хэмээн бардам амлаж байсан тэрээр өнөөдөр нүүр хийх газаргүй болчихов. Учир нь дайнд хамаг чухал нөөцийн сав, шатахууны үйлдвэрээ бөмбөгдүүлсэн ИВАНУУД гаднаас бадар гуйх дээрээ тулж, манай улсад олгодог бензинээ хязгаарлачихлаа. Түүнчлэн нэг мужийнх нь захирагч Монголоос бензиний тусламж гуйсан гээд бод.
Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг энэ. Цагтаа цалгиж, шатахуунаа цалгиулж байсан хойд хөршийнхөн одоо бусдаас “гуйланчилж” эхэллээ. Худалч, ХУЛГАЙЧ даргатай МАНай улс ОХУ-ын хөлд чирэгдэж, сүрэнд дарагдсаар “шалдаа буулаа”
Наадмын өмнөхөн БЕНЗИН ШАТАХУУНЫ ХАНГАЛТТАЙ нөөцтэй хэмээж байсан Засгийн газар БНХАУ, БНСУ, Казахстан зэрэг гуравдагч хөршүүдээс “алгаа тосон гуйлга гуйж” эхлэв. Улсаа боддог, ирээдүйгээ хардаг даргатай улсууд хэний ч өмнө нүүр бардам байж, бензеин шатахуунаа гуйлгуулаад зогсож байна. Идэхийн шунал, хувьдаа завшихийн нүгэл ихтэй Манай улсын дарга нар хэрэн хэсэж алгаа тосож, шавхруу горьдож явсаар энэ насаа, улстөрийн карьераа дуусгаж байгаа нь энэ.
Ард түмэндээ эргэж инэ гэж зарласан ардын намын дарга сайд нараас Г.Дамдинням лав ирэх нүүргүй боллоо. Сайд болсноосоо хойш гурван удаа шатахууны оочерт иргэдээ чилээлгэж бухимдуулсан түүнд дөрөв дэх боломж гэж байхгүй. Хийе, бүтээе, чөлөөлье гэж байгаа танхимынхаа хамгийн эмзэг, ганхаж буй шүд, чөдөр тушаа нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болж таарлаа.
Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Г.Дамдинням сайдыг огцруулах шалтгаан хангалттай бүрдсэн. Түүнийг огцруулаад зогсохгүй эрчим хүчний салбарт эрээ цээргүй танц эргэж буй Б.НАЙДАЛАА, Мал аж ахуйн салбарт МАНгартаж суугаа Ц.ИДЭРБАТ нар ч тойрохоо зуруулахад бэлэн болоод буй. Дээр нь сөрөг хүчин Ардчилсан намаас Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт 42 гишүүн гарын үсгээ зурсан. Ингээд бодохоор Залуухан ерөнхий сайдын танхимыг огцруулах ХАЛУУХАН ШАЛТАГ нь намрын улстөрийн их гал болох нь...!!
Яалтай ч билээ дээ, Г.Дамдинням сайд аа!! Дааганаас унаж үхдэггүй, даравгараас болж үхдэг гэдэг дээ...!!
-
2 цаг 45 мин
-
20 цаг 4 мин
-
Өчигдөр 11 цаг 48 мин
-
Өчигдөр 11 цаг 45 мин
-
Өчигдөр 11 цаг 34 мин
-
Өчигдөр 10 цаг 52 мин
-
Өчигдөр 09 цаг 58 мин
-
Өчигдөр 09 цаг 44 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 31 мин
-
Уржигдар 16 цаг 51 мин
-
Уржигдар 15 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 14 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
Уржигдар 10 цаг 29 мин
-
Уржигдар 16 цаг 51 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Уржигдар 09 цаг 39 мин