Хотын дарга асан Х.НЯМБААТАР, түүний багийнхан нийслэлийн төсвөөр ёстой “гараа угаана” гэгч нь болжээ. Экс хотын даргыг “Туулын хурдны зам” төслийн 500 тэрбум төгрөгийн санхүүжилт, тендертэй холбоотойгоор шалгаж буй. Энэ дүйвээнд орлогчоор нь ажиллаж байсан залуу, дүүгийнхээ хамт “хэлмэгдэн” хилс хэрэгт ял тулгуулаад буй. Харин хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болоод буй Х.Нямбаатарын “засаглал”-ын үед хотын гал тогоог П.Хадбаатар, Д.Амгалан, Т.Оюунчимэг нарын гурван хүн ээлжилж барьсан.
Т.Оюунчимэгийн хувьд өмнө нь Д.Сумъяабазарыг хотын дарга байхад мөн л Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан эмэгтэй. Тэрбээр Х.Нямбаатар засаглалын гал тогоог Д.Сумъяабазарын дэмжлэгтэйгээр атгасан, нийслэлийн хамаг мөнгийг шийдэж байсан гэвэл үнэнээс хол зөрөхгүй болов уу.
Тэрбээр 2026 оны 06 сарын 26-нд ажлаа өөр хүнд шилжүүлж өгсөн. Тамгаа шилжүүлж өгөхөөсөө өмнө тэрбээр 100 орчим сая төгрийн ҮР ЗАРДАЛ гаргаад амжсан байна. Тодруулбал, 2026 оны 06 дугаар сарын 16-нд “ХҮРЭЭ ЦАМ ДАНШИГ НААДАМ -2026” нийслэлийн иргэдийн баярын үеэр нэг ширхэг нь 96 мянган төгрөгийн үнэтэй 1000 ширхэг шүхэр худалдан авчээ. Нарны хэт ягаан туяа болон бороо, ус чийгнээс хамгаалах зориулалттай тус технологийн шаардлагыг нь тавьжээ.
Ямартай ч хотын дарга Б.Пүрэвдагва томилогдсоныхоо дараахан олон түмэнд хандаж нээлтийн үг хэлсэн нь “Хүрээ цам даншиг наадам 2026” байв. Шинэхэн даргын анхны наадмын нээлт 100 сая төгрөгийн үнэтэй 1000 ширхэг ШҮХЭРТЭЙ нижгэр болсон нь дамжиггүй. Харин эл шүхэр одоо Нийслэлийн Засаг даргын нөөцөнд бий юу, иргэдэд зориулж авсан уу, дарга арт зориулж авсан уу гэдэг нь эргэлзээтэй хэвээр байна.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 19 цаг 54 мин
-
Уржигдар 19 цаг 49 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 16 цаг 02 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 14 цаг 54 мин
-
Уржигдар 14 цаг 15 мин
-
Уржигдар 14 цаг 13 мин
-
Уржигдар 11 цаг 32 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Уржигдар 10 цаг 49 мин
-
Уржигдар 10 цаг 42 мин
-
Уржигдар 14 цаг 13 мин
-
Уржигдар 19 цаг 54 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 16 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 32 мин
-
Уржигдар 14 цаг 54 мин
-
Уржигдар 14 цаг 15 мин