Г.ДАМДИННЯМ: Дэлхийн зах зээлд ч БЕНЗИНЫ ҮНЭ буурч байгаа учраас Евро-92 бензины үнэ 1000 төгрөгөөр буурна
Батхуяг
Үйл явдал
/
9 цаг 50 мин

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа. Ерөнхий сайдын үүрэг даалгаврын дагуу өнөө шөнийн 00 цагаас эхлээд энгийн АИ 92 автобензиний үнэ 150 төгрөгөөр, ЕВРО-3-аас дээш стандартын АИ 92 автобензиний үнэ 1,000 төгрөгөөр буурна.  11 болон 12 дугаар сард олдоц харьцангуй боломжийн байх хүлээлттэй байна. Мөн дэлхийн зах зээлд үнэ буурч байна.

Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Газрын тосны бүтээгдэхүүний шаардлагатай нөөц бүрдүүлэх, хангамжийг тогтворжуулах зорилгоор “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний жижиглэн худалдааны үнийг хилийн үнэтэй уялдуулан литр тутамд 1,000 хүртэл төгрөгөөр бууруулах зохицуулалтыг шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлнэ. Шаардлагатай санхүүжилтийг батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэнэ. 

Мөн 2027 оны бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл хангах, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, бэлэн байдлыг сайжруулах, хомстол үүсэхээс сэргийлэх зорилгоор нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.