УИХ-ын гишүүд, сайд8 дарга нар ШУУДАЙ ШУУДАЙГААР нь шагнал ганзагалаж очоод тараадаг хэмээн орон нутгийн иргэд, малчид ихээхэн шүүмжилдэг. Энэ өвчин НИТХ-ын төлөөлөгч нарт халдварлажээ. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж бүрэн эрхтэй, хор найруулж, хотын иргэдээ угаартуулах, авто зам дээр түгжрэх зэрэг жор тааруулж, элдэв төсөв, тендерт гараа дүрж, халаасаа зузаатгасан намчдын арми болоод удаж буй.

Үр ашггүй зүйлд мөнгө зарлагадаж, бие биенээ шагнаж урамшуулах нь ил цагаандаа гарч, одоо татвар төлөгчдийн мөнгөөр ШАГНАЛ ХУДАЛДАН АВЧ тараадаг боллоо. Үүний нэг жишээ нь НИТХ-ын худалдан авсан 131 сая төгрөгийн шагнал юм.
Тодруулбал, НИТХ-ын ажлын албанаас “Хангарди одон”, үнэмэлэхтэй нь 30 ширхэгийг, Нийслэл хотын хүндэт иргэн тэмдэг, үнэмлэх таван ширхэг, хүндэт тэмдэг, үнэмлэх 1000 ширхэг, Хүндэт үнэмлэх 1000 ширхэг, Хүндэт өргөмжлөл 1000 ширхэгийг тус тус татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авчээ.
Нийтийн мөнгөөр ЦАЛИНЖИЖ унаа, унд хоолныхоо мөнгийг даалгахаас гадна ШАГНАЛАА хүртэл худалдан авч баяр ёслол далимдуулан ТАРААДАГ энэ зүй тогтлыг эргэж харахгүй бол ТАТВАРЫН МӨНГӨ дарга, тэргүүлэгчдийн ШАГНАЛЫН МӨНГӨ болон хувирах нь!!
Холбоотой мэдээ
-
17 цаг 17 мин
-
Уржигдар 19 цаг 54 мин
-
Уржигдар 19 цаг 49 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 16 цаг 02 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 14 цаг 54 мин
-
Уржигдар 14 цаг 15 мин
-
Уржигдар 14 цаг 13 мин
-
Уржигдар 11 цаг 32 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Уржигдар 10 цаг 49 мин
-
Уржигдар 10 цаг 42 мин
-
Уржигдар 14 цаг 13 мин
-
Уржигдар 19 цаг 54 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 16 цаг 02 мин
-
17 цаг 17 мин
-
Уржигдар 11 цаг 32 мин
-
Уржигдар 14 цаг 54 мин
-
Уржигдар 14 цаг 15 мин