“ЦЭРЭГ ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТ" ХИЧЭЭЛИЙГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН 1, 2 ДУГААР УЛИРАЛД НЕБ-ЫН 14 ДҮГЭЭР СУРГУУЛЬД ТУРШИЛТААР ОРЖ БАЙНА
Д.Оюунболд
Үйл явдал
/
7 мин
 
📌Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Эх оронч Монгол” үндэсний хөтөлбөрийг БЗД-ийн цэргийн штабаас амжилттай хэрэгжүүлсээр байна. Үүний хүрээнд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчдыг зэвсэгт хүчний ангитай танилцуулах үйл ажиллагаа үргэлжилж, “Цэрэг иргэний хамгаалалт" хичээлийг 2026-2027 оны хичээлийн жилийн 1, 2 дугаар улиралд НЕБ-ын 14 дүгээр сургуульд туршилтаар орж байгаа юм.
Батлан хамгаалах яам, Боловсролын яам, Баянзүрх дүүргийн цэргийн штаб хамтран НЕБ-ын 14 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад “Цэрэг иргэний хамгаалалт" сэдэвт гурван бүлгийн 17 хичээл орж байна. Баянзүрх дүүргийн цэргийн штабын дайчилгааны болон сургалт хариуцсан офицерууд сурагчдад Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний анги, Монгол цэргийн өв уламжлалын талаар онолын болон практик мэдлэг олгож байгаа юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.