Зая бандид гэгээний 8-р дүр ТОДОРЛОО
Батхуяг
Үйл явдал
/
14 мин

Эрдэнэ мэргэн их Зая бандида гэгээний VIII дүрийн хувилгаан тодорсныг сонордуулан айлтгах нь: Өнөөдөр Монголын Бурханы Шашинтны Төв – Гандантэгчэнлин хийдийн Дүлтимзансрүн Идгаачойнзинлин дацанд Монголын Бурханы шашны гурван зулын нэг Зая бандида гэгээнтний VIII дүрийн хувилгаан заларсныг түмэн олонд сонордуулан айлтгаж байна. Эрхэм хутагт таны ирээдүйд дээдийн номын үйлсийг дэлгэрүүлэн, шашин амьтны тусыг агуу ихээр зохиох гэгээн үйлс тань барцад саадгүй дэлгэрэх болтугай хэмээн чин сэтгэлийн ерөөл өргөе!

 Монголын Бурханы Шашинтны Төв – Гандантэгчэнлин хийд. Билгийн тооллын өвлийн тэргүүн шарагчин гахай сарын шинийн аравны улаагчин тахиа өдөр буюу нийтийн тооллын 2026 оны 11 дүгээр сарын 19

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.