“ИРГЭНИЙ БОЛОВСРОЛ ХӨТӨЛБӨР”-ИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Д.Оюунболд
Үйл явдал
/
Өчигдөр 11 цаг 46 мин
 
“Аймгийн Засаг даргын 2025–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд иргэний боловсролыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Иргэний боловсрол хөтөлбөр”-ийн сургагч багш бэлтгэх сургалтыг Иргэний боловсролын төв ТББ-тай хамтран зохион байгуулж байна.
Тус хөтөлбөр нь иргэдийн мэдлэг, мэдээлэл, эрх зүйн ойлголтыг нэмэгдүүлэх, нийгмийн оролцоо, хариуцлагыг төлөвшүүлэх, нийтийн асуудлыг хамтран шийдвэрлэх чадавхыг бэхжүүлэх замаар идэвхтэй, хариуцлагатай иргэний оролцоог дэмжих зорилготой юм.
Сургалтад 17 сумын иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд хамрагдаж байгаа бөгөөд цаашид орон нутгийн иргэд, хүүхэд, залуучуудад иргэний боловсролын сургалт зохион байгуулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх, иргэдийг чиглүүлэн манлайлах мэдлэг, ур чадвар эзэмшсэн сургагч багш болон бэлтгэгдэх юм.
Ингэснээр иргэдийн эрх, үүргийн талаарх ойлголт, нийгмийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлж, орон нутагтаа хариуцлагатай, идэвхтэй иргэний нийгмийг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.