Батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн дарга Д.ГАНХУЯГИЙН бүрэн эрхийн хугацааг сунгажээ
Батхуяг
Үйл явдал
/
3 цаг 5 мин

Засгийн газрын өнөөдрийн /2026.11.18/ ээлжит хуралдаанаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийг улираан томилжээ. Батлан хамгаалахын сайд Д.Батлут чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад саяхан өгсөн ч хараахан шийдвэр гаргаагүй байгаа юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа өгөх шийдвэр гаргасантай холбоотойгоор Монголын Зэвсэгт хүчнийг удирдлагагүй байлгаж болохгүй гэдэг үндэслэлээр сайд Д.Батлутын чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэхээс түр хугацаагаар хойш тавьсан төдийгүй Төрийн нарийн бичгийн даргыг нь улираан томилсон байна.

Д.Ганхуягийн хувьд 2020 оны есдүгээр сарын 16-ний Засгийн газрын шийдвэр гарсан цагаас тасралтгүй зургаан жил гаруй хугацаанд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын алба хашсан юм. Бүрэн эрхийнх нь хугацаа дууссан байсныг ийнхүү дахин сунгалаа.

БОЛОВСРОЛ:

  • 1985-1995 онд Нийслэлийн 10 жилийн 87 дугаар сургууль;
  • 1995-1999 онд Батлан хамгаалахын их сургуульд Ар тал, эдийн засгийн ангид элсэн орж Нягтлан бодогч, цэргийн эдийн засагч;
  • 2004-2005 онд АНУ-ын Армийн санхүүгийн сургуулийн Санхүүгийн офицерын дамжаа;
  • 2008 онд Энэтхэг Улсын Армийн дайны коллежийн Стратегийн дамжаа;
  • 2011 онд мэргэшсэн нягтлан бодогч;
  • 2019 онд Нийтийн удирдлагын магистр зэрэгтэй.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1999-2000 онд Батлан хамгаалах яамны Санхүүгийн хэлтэст төсвийн мэргэжилтэн;
  • 2000-2004 онд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Санхүүгийн албаны дарга;
  • 2005 оны 1-6 дугаар сард Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Санхүүгийн албаны дарга;
  • 2005-2014 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Зэвсэгт хүчний ХШҮГ-ын Санхүүгийн хяналтын албаны дарга;
  • 2015-2020 оны 08 дугаар сар хүртэл БХЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга;
  • 2020 оны есдүгээр сараас Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга

ШАГНАЛ:

  • Дайчин алдар III
  • Цэргийн алдар алтан медаль
  • НҮБ-ын Энхийн төлөө
  • Сангийн яамны жуух
  • Энхийн төлөө
  • Цэргийн хүндэт медаль
  • Цэргийн гавьяаны одон
  • Алтангадас одон
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.