ДЭЛХИЙН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТСЭН Д.САРАНТУЯАГ ХҮЛЭЭН АВЧ, БАЯР ХҮРГЭЛЭЭ
Самбо, жүдо бөхийн тамирчин, Самбо бөхийн олон улсын хэмжээний мастер, Жүдо бөхийн дэд мастер Д.Сарантуяа 2026 оны 11 дүгээр сарын 08–11-ний өдрүүдэд Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан Насанд хүрэгчдийн Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ.
Түүний олон улсын тавцанд эх орон, аймаг, орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж, дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн амжилтыг үнэлж, өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж хүлээн авч уулзан баяр хүргэлээ.
Уулзалтын үеэр тамирчны гаргасан амжилт, цаашдын зорилго, спортын хөгжил, бэлтгэл сургуулилалтын талаар санал солилцож, спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Д.Сарантуяадаа спортын замналд нь улам их амжилт, дэлхийн дэвжээнд эх орныхоо төрийн далбааг дахин мандуулахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 11 цаг 52 мин
-
Өчигдөр 11 цаг 49 мин
-
Өчигдөр 11 цаг 48 мин
-
Өчигдөр 11 цаг 46 мин
-
2026-11-20
-
2026-11-17