Хориглохоос илүү ХУУЛЬЧИЛЖ, ХАРИУЦЛАГАЖУУЛАХ цаг болжээ
Д.Оюунболд
Үйл явдал
/
20 мин

Хаврын морин уралдааныг хязгаарлаад долоон жил өнгөрчээ. Гэвч энэ хугацаанд хавар болгон морь уралдсан гэх мэдээлэл бий. Гагцхүү ил тод бус, нууц далд хэлбэрээр зохион байгуулагдаж ирсэн нь анхаарал татна.
Хориг байсаар атал уралдаан үргэлжилж байгаа бол түүний цаана хяналт, хариуцлага, аюулгүй байдлын асуудал үүсэх нь ойлгомжтой. Хамгийн гол нь аливаа эрсдэл, осол гарсан тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал тодорхой байх ёстой.
Тэгвэл өнөөдөр хаврын морин уралдааныг хуулиар зохицуулж, нэгдсэн журам, стандарттай, хариуцах эзэнтэй болгох санаачилга УИХ-д хэлэлцэгдэж байна.


Энэ өөрчлөлтийг дэмжигчдийн хувьд гол зорилго нь зүгээр нэг морь уралдуулахыг зөвшөөрөх бус, харин уралдааныг төрийн хяналтад оруулж, зохион байгуулалт, хариуцлагыг тодорхой болгох явдал юм.
Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, уралдааны зам, хамгаалалтын хэрэгсэл, эмнэлгийн үйлчилгээ, даатгалын шаардлагыг хуульчлах нь уг санаачилгын чухал хэсэг.
Аливаа асуудлыг эсэргүүцэх амархан. Харин олон жил үргэлжилсэн асуудалд бодитой шийдэл гаргах нь хууль тогтоогчдын хариуцлага. Хориглоод шийдэгдээгүй асуудлыг хууль, журам, хяналт, хариуцлагын тогтолцоогоор шийдвэрлэх боломжийг парламент нухацтай авч үзэх учиртай. Эцсийн дүндээ хурдан морины уралдаан ил тод, зохион байгуулалттай, хүүхдийн эрхийг хамгаалсан, хариуцлага хүлээх эзэнтэй байх нь чухал. Хориг тавих амархан. Харин шийдэл гаргах нь төрийн ажил.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.