“МОНГОЛЫН ӨДРҮҮД – БИШКЕК 2026” үзэсгэлэн худалдаа, бизнес форумыг зохион байгуулж байна
Д.Оюунболд
Үйл явдал
/
2026-11-21
Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгч, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд сурталчлан таниулах, экспортын шинэ зах зээл нээх, гадаад худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо “МОНГОЛЫН ӨДРҮҮД – БИШКЕК 2026” үзэсгэлэн худалдаа, бизнес форумыг зохион байгуулж байна.
✅Тус арга хэмжээ "МОНГОЛ-КИРГИЗ" бизнес форумаар өнөөдөр буюу 2026.11.20-ны өдөр эхэллээ.
🔹Арга хэмжээг нээж Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэмчигийн Тэгшжаргал үг хэллээ.
🔹Бүгд Найрамдах Киргиз Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Олон улсын харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч Санжар Салморбекович Дыйканов БНКирУ-ын ХАҮТ-тай хамтран ажиллах боломж, чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
🔹Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын Мэдээлэл технологи, зах зээл борлуулалтын хэлтсийн дарга Б.Батболд, "Экспорт Олон Улсын Худалдааны төв" ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Оюунбилэг, тэргүүн Л.Баян-Алтай нар Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс (Киргизстан)-ын хоорондын эдийн засаг, худалдааны харилцаа, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн ба түүхий эд, тээвэр, ложистик ба тулгарч буй гол бэрхшээлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.