Монгол Улсын Төрийн тэргүүн, зургаа дахь Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийг 2026 оны 11 дүгээр сарын 19-нд өөрийнх нь хүсэлтээр хугацаанаас нь өмнө чөлөөлсөн бол өнөөдөр түүнийг гүн хүндэтгэлтэйгээр ирэний амьдралд нь үдэн гаргалаа. Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийг үдэх ёслоод Монгол Улсын Их хурлын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй Засгийн газрын гишүүд, гадны улсын Элчин сайдууд, хууль хүчний байгууллагын удирдлагууд, иргэдийн төлөөлөл Их жанжин Д.Сүхбаатарын талбайд цуглан төрийн дууллал эгшиглүүлж, хүндэт харуулын жагсаалын доор үдэн мордууллаа.
Тэрбээр 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийн дагуу анх удаагаа зургаан жилээр, зөвхөн нэг удаа сонгогдсон Төрийн тэргүүн байсан бол өөрийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас ердөө долоон сарын өмнө ийнхүү Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв. Энэ нь Монголын улстөрд нэн шинэ тохиолдол бөгөөд УИХ, ЗГ-ыг шахалтад оруулсан үйл явдал боллоо.
-
Өчигдөр 11 цаг 04 мин
-
Өчигдөр 10 цаг 57 мин
-
Өчигдөр 10 цаг 54 мин
-
Өчигдөр 09 цаг 50 мин
-
Уржигдар 17 цаг 01 мин
-
Уржигдар 16 цаг 58 мин
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Уржигдар 10 цаг 22 мин
-
2026-11-17
-
Уржигдар 16 цаг 58 мин
-
Өчигдөр 09 цаг 50 мин
-
2026-11-17
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Өчигдөр 10 цаг 54 мин
-
Уржигдар 10 цаг 22 мин
-
Өчигдөр 10 цаг 57 мин