БЗД-ийн 23-р хороонд 280 хүүхдийн шинэ цэцэрлэг АШИГЛАЛТАД орлоо
Батхуяг
Үйл явдал
/
12 мин

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд баригдсан 280 ортой, 211 дүгээр цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орлоо. Тус барилга байгууламжид 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улсын комисс ажилласан байна. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд цэцэрлэгийн насны буюу 2–5 насны 450 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд өнөөдрийн байдлаар 100 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа юм.

Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор хамран сургах тойргийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж нэмэгдэж, стандартын шаардлага хангасан, эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд суралцах нөхцөл бүрдэж байна. Төслийн төсөвт өртөг 7,053.3 сая төгрөг бөгөөд барилга угсралтын ажлыг “Жамъян пайтан” ХХК гэрээт хугацаанд гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.