Булган аймагт төсөл хэрэгжүүлэх хөнгөлөлттэй зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт-мониторинг хийж байна
Д.Оюунболд
Үйл явдал
/
Өчигдөр 12 цаг 47 мин
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018-2024 онд Булган аймагт төсөл хэрэгжүүлэх хөнгөлөлттэй зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт-мониторинг хийж байна.
Энэхүү ажлын хүрээнд зээлд хамрагдсан 13 сумын 29 аж ахуйн нэгж, хоршооны үйл ажиллагаанд төслийн өгөөж, үр дүнг үнэлэхээр бодит нөхцөл байдалтай танилцав.
Зээлд хамрагдсан аж ахуйн нэгж, хоршоонүүд сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, эрчимжсэн мал аж ахуй, малын тэжээл, арьс ширэн бэлэн бүтээгдэхүүн, мах, дайвар бүтээгдэхүүн, мал эмнэлэгийн үйлчилгээ, хүлэмжийн аж ахуй, хог хаягдал дахин боловсруулах, цэвэр ус үйлдвэрлэл, аялал жуулчлал, арьс шир, хүнсний ногоо боловсруулах чиглэлээр хэвийн үйл ажиллагаа явуулж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.