ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан: 123 тэрбум төгрөгийн өртэй, бараг дампуурсан сан өргүй болсон
2020 оноос өмнөх зээлүүдийн хувьд бид хууль хяналтын байгууллагад хандаж, агентлаг байгуулагдсанаас хойш 1,000 гаруй зээлдэгчийн 88 тэрбум төгрөгийн зээлийг төлүүлсэн байна. Бид жил бүр хяналт мониторинг хийж, орон нутгийн ХХААГ-ын мэргэжилтнүүдэд томилолт, шатахууны зардлыг нь өгч шалгуулдаг. Мөн бид өөрсдөө түүврийн болон эрсдэлийн үнэлгээгээр шалгалт хийдэг. Байнгын харилцаатай болоод ирэхээр нөхцөл байдал өөрчлөгдсөн.
2020 оны байдлаар манайх бусдад төлөх 123 тэрбум төгрөгийн өртэй, бараг дампуурсан сан байсан бол өнөөдөр ямар ч өргүй, эргэн төлөлтөөрөө өөрийгөө санхүүжүүлдэг бие даасан байгууллага болсон.
- Нөгөөтэйгүүр, зээлдэгчид маань өөрсдөө хариуцлагатай байх шаардлагатай л даа?
– Яг тийм. 2020 онд “Хүүш, би тийм зээл аваагүй шүү дээ” гэх зээлдэгчидтэй хүртэл таарч байсан. Гэрээг нь гаргаад гарын үсгийг нь харуулахаар “Өө, нээрээ тийм байна” гэдэг байлаа. Одоо бол үйлдвэрлэгчид маань “Энэ бол төрөөс олгож буй нэн хөнгөлөлттэй зээл. Би буцааж төлснөөрөө дараагийн аж ахуйн нэгжийн боломжийг нээж өгнө” гэдгийг маш сайн ойлгодог болсон.
– Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхлэгчид жилдээ хэдий хэмжээний орлого улсын төсөвт төвлөрүүлдэг юм бол? Энэ салбар дах ААН-ийн тоо нь олон ч бүтээмж нь бага гэх шүүмжлэл байдаг л даа…
– 2009 оноос хойш зээл авсан 9,300 гаруй зээлдэгч улсын төсөвт жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийн татвар, 100 гаруй тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нь чамлахааргүй үзүүлэлт. Маш олон ажлын байр бий болгож байна. 2020 онтой харьцуулахад хоёроос гурав дахин өссөн байна. Татварын орчинд бас дэвшил гарч байна. Тухайлбал, Мөн ЖДҮ-ийн болон татварын хуульд өөрчлөлт оруулснаар нэг хувийн татвар төлдөг, 10 хувийн татвар төлөөд есөн хувийг нь буцаан авдаг, жилд дөрөв биш нэг удаа тайлан өгдөг зэрэг дэвшил гарсан.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 12 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 01 мин
-
Уржигдар 11 цаг 52 мин
-
Уржигдар 11 цаг 49 мин
-
Уржигдар 11 цаг 48 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
2026-11-20
-
Уржигдар 11 цаг 48 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 14 цаг 01 мин
-
Уржигдар 11 цаг 49 мин
-
Уржигдар 11 цаг 52 мин
-
2026-11-20