Нэрт эрдэмтэн, эдийн засгийн ухааны доктор, профессор Жамбын Батмөнх гуайн тухай үүх түүх, ном бичиг, судалгаа шинжилгээний бүтээл, кино, зохиол олон бий. Тэдгээрт энэ эрхэм хүний ахуй амьдрал тун бага, нэн бүдэг байх аж. Харин улс орны удирдагч, улс төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд, Төрийн тэргүүн байсан, хэрхэн улс орноо удирдан жолоодсон, хөгжил цэцэглэлтийг өлгийдөн нутагшуулж, өөрчлөн байгуулалтад ухаан, оюун бодлоо дундалсныг, ардчиллын гэрэлт хаалгыг залуу үедээ ямархан ухаанаар нээж өгсөн тухай баримт элбэг байдаг.