“Эрдэнэс Тавантолгой” ХК-нийг хувьчлах гэж байна гэдэг мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд өөрийн сошиал хаягаараа нийтэд түгээгээд байгаа билээ. Эл асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хариу тайлбар хийлээ.
Тэрбээр “Эрдэнэ-Тавантолгой” ХК-нийг IPO гаргах нь зөв, түүнээс олсон ашгаараа төмөр замын төслүүдээ хөдөлгөе гэдгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гаргаж, энэ зөвлөмжийн дагуу Засгийн газар шийдвэрээ гаргасан. Үүнийг л хэрэгжүүлж байна. З.Энхболд дарга энэ зөвлөмжийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. ЕТГ-ын дарга байхдаа нэг зүйл ярьж, АН-ын даргын зөвлөх болохоороо өөр зүйл ярьдаг байж болохгүй.
“Эрдэнтийн 49 хувь”-тай холбоотой асуудлын З.Энхболд даргын тэргүүлсэн УИХ мэдээгүй байна гэж байхгүй. Тэр мэдэж л байсан. Ийм хуурмаг, хумсаа нуусан муур шиг байж болохгүй. Ярьвал ярих зүйл их бий. Тийм л овоо юм бол гадаад руу гарч цугтсан Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нараа олж ир. АН-ынхан яг үнэндээ улстөрийн хулгайчдыг нуудаг, халхавчилдаг, өмгөөлдөг газар болчихоод байна.
Тавантолгойн IPO-г энэ жил хийхгүй. Ямартай ч сонгуулийн өмнө гаргахгүй. Яг ийм улстөр болох гээд байгаа. Хоёрдугаарт IPO гаргах асуудал дөнгөж судалгааны түвшинд яригдаж байна. Гуравдугаар энэ боломжийг алдвал Ерөнхийлөгчийн ТГ-аас эхлүүлсэн төмөр замын төсөл нь зогсох аюултай гэлээ.
Холбоотой мэдээ
-
14 цаг 43 мин
-
15 цаг 0 мин
-
16 цаг 14 мин
-
18 цаг 40 мин
-
Уржигдар 17 цаг 19 мин
-
2026-04-03
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2026-04-01
-
Уржигдар 17 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 35 мин