Хот, хоорондын буюу орон нутгийн суудлын галт тэрэг 3 дугаар сарын 3-наас эхлэн орон нутгийн бүх чиглэлд цагийн хуваарийн дагуу зорчиж байна.
Үүний өмнө "COVID-19"-өөс урьдчилан сэргийлэх үүднээс Улсын Онцгой комиссын 2 дугаар сарын 26-ны хуралдаанаас гарсан шийдвэрээр хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм. Улмаар 3 дугаар сарын 1-нд хуралдсан УОК-ын хуралдаанаар хөдөлгөөнийг 3 дугаар сарын 3-наас нээсэн.
Харин урд хөрш БНХАУ руу зорчих Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлийн 22/21-р галт тэрэг, Улаанбаатар-Хөх хот-Улаанбаатарын 34/33-р галт тэрэг, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн 24/23-р галт тэрэгний хөдөлгөөн, аяллыг цуцалсан хэвээр байна.
Холбоотой мэдээ
-
14 цаг 42 мин
-
14 цаг 59 мин
-
16 цаг 13 мин
-
18 цаг 40 мин
-
Уржигдар 17 цаг 19 мин
-
2026-04-03
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2026-04-01
-
Уржигдар 17 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 35 мин