АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр өнөөдөр дараах мэдээллийг өглөө: БНХАУ-аас авах шатахуун ОХУ-аас худалдан авах үнээс өндөр биш. БНХАУ-аас авч байгаа шатахууны хувьд евро тав ангиллын стандарттай. Нөөц хангалттай байсан ч өнгөрсөн долоо хоногт би мэдэгдэл хийсний дараа зарим хүн сүүлийн долоо хоногт их хэмжээгээр авснаас хомстол үүслээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92-ийн дөрөв хоногийн нөөцтэй байна. Дархан, Эрдэнэтэд мөн хязгаарлалттайгаар худалдаж байна. Орон нутагт шатахууны борлуулалт хэвийн байна. АИ-92-оос бусад бүтээгдэхүүний нөөц хэвийн байна. АИ-95 бензиний үнийг үндэслэлгүй нэмсэн ААН-үүд рүү бид албан шаардлага хүргүүлсэн. Үнэ өнөөдрөөс буурах ёстой. "Роснефть" компани шатахуун импортлогч ААН-үүдтэй хийсэн гэрээний үүргээ биелүүлээгүй тул мөнгөн торгууль төлнө. Өмнө нь Ангарскийн үйлдвэр засварт ордог байсан ч манайд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байв. Харин энэ онд тус улсад парламентын сонгууль болсон нь нөлөөлжээ.
-
4 цаг 7 мин
-
21 цаг 28 мин
-
Өчигдөр 12 цаг 41 мин
-
Өчигдөр 11 цаг 30 мин
-
Уржигдар 18 цаг 54 мин
-
Уржигдар 18 цаг 39 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 11 цаг 09 мин
-
Уржигдар 10 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 18 цаг 54 мин
-
Уржигдар 18 цаг 39 мин
-
21 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин