НӨАТ-ын сугалааг болиулж, буцаан олголтын 2%-ийг 10% болгон нэмэгдүүлэх саналыг олон нийтээс гаргадаг. Тэгвэл энэ хувь хэмжээг хөдөлгөхгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. Монгол Улс далд эдийн засаг ямар хэмжээнд байгааг НӨАТ-ын системээр дамжуулан тооцож байгааг тэрбээр хэлсэн юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн 33% нь далд байна гэж тооцож байгаа аж. 2017 онд 45% хувь нь татвараа төлдөг, нээлттэй байсан бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шинэчилж, НӨАТ-ын баримтын системийг 2017 оноос нэвтрүүлснээр өнөөдөр 67%-д хүрсэн хэмээн тооцож байна. Энэ хувь хэмжээ 80-90 хувьд хүрч, далд эдийн засаг 10%-д хүрч агштал НӨАТ-ын буцаан олголтын 2%-ийг хөдөлгөхгүй, харин татварын 10 хувийг нэмэгдүүлж магадгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.
2021 оны есдүгээр сард татварын орлогын биелэлт 130%, оны эхнээс тооцвол 107 хувийн биелэлттэй байгаа нь татварын хувь хэмжээг нэмээгүй ч бүртгэлийг сайжруулж, нуугдмал өрүүдийг цэгцлэх талаар ажиллаж байгаатай холбоотой хэмээн мэдээлэв.
-
16 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 54 мин
-
Уржигдар 18 цаг 39 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 11 цаг 09 мин
-
Уржигдар 10 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 13 мин
-
Уржигдар 09 цаг 12 мин
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 18 цаг 54 мин
-
Уржигдар 18 цаг 39 мин
-
16 цаг 27 мин