Авлигын эсрэг хангалттай сайн тэмцэж байгаа гэж АТГ-ын дарга З.Дашдаваа саяхан болсон "Авлигын эсрэг үндэсний чуулган"-д оролцохдоо хэлсэн. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХАНГАЛТГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГАА гэдгийг онцолсон. Сүүлийн үед АТГ-ын мөрдөгчид элдэв хэрэгт нэр холбогдох нь ихэслээ. УИХ-ын гишүүн Э.Батшугар чуулганы хуралдааны үеэр нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн. Тэр нь "Намайг Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад АТГ-ын мөрдөгчид гадны байгууллгатай хамтарч миний комьпютер луу халдсан" гэх агуулгатай мэдээлэл хийсэн. Тэгвэл саяхан АТГ-ын Э, С, Б, З нар саяхан тодорхой хугацаанд Турки улсад зорчоод буцаж ирэхдээ Буянт-Ухаа хилийн боомтоор 20 гаруй кг алтыг хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл байна. Тэдний хууль бус үйлдлийг илрүүлсэн хил, гаалийн алба хаагчид болон цагдаа нарыг “АТГ-ын нэр хүндийг ашиглаж дарамталсан” гэх асуудалд нэр холбогджээ. Энэ талаар одоо албаны шалгалт хийгдэж байж магадгүй байна. Мөн дээрх алба хаагчдын ард албаны дарга нь ч байж болзошгүй байгаа аж.
-
2 цаг 45 мин
-
Өчигдөр 18 цаг 54 мин
-
Өчигдөр 18 цаг 39 мин
-
Өчигдөр 11 цаг 09 мин
-
Өчигдөр 10 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 19 мин
-
Өчигдөр 09 цаг 13 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Өчигдөр 09 цаг 08 мин
-
Уржигдар 17 цаг 33 мин
-
Уржигдар 17 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 47 мин
-
Уржигдар 15 цаг 47 мин
-
Өчигдөр 18 цаг 54 мин
-
Өчигдөр 18 цаг 39 мин