О.Уранцэцэг: Миний зорилго хүмүүсийг ҮНДЭСНИЙХЭЭ ХУВЦСАНД дурлуулах!!!
 ТҮҮЧЭЭ ЗАЛУУС нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор ЭРТНИЙ МОНГОЛ ХИЙЦ урлангийн Дизайнер О.Уранцэцэг оролцлоо
 
Ээж минь оёж өгсөн дээл одоо болтол надад байдаг. Ээжийнхээ оёж өгсөн дээлийг би насан туршдаа зөв хадгалаад насан туршдаа зөв хэрэглэх ёстой гэж хайрлаж явдаг. Түүнээс гадна үндэснийхээ хувцсыг би өөрөө урладаг гэдэг утгаараа ээждээ хамгийн гоё дээлийг урлаж өгөхийг хичээдэг. Аль болох наадам, сар шинийн баяраар шинэ дээл өмсгөх гэж хичээдэг. Гэтэл ээж маань нэг их олон хувцас өмсөх гэж боддоггүй юм шиг надад санагдсан. Цөөхөн дээлтэй, тэр нь чанартай, амьдралынх нь түүхийг өгүүлдэг байх ёстой юм болов уу гэж бодогдсон. Дээл ээж хоёр хоёулаа түүх болж бичигдээд л яваад байгаа. Энэ бол надад байгаа баялаг бас аз.
Тийм болохоор би ээжийгээ МИНИЙ АМЬД БУРХАН ЮМ гэж хайрладаг. Ээжийнхээ өмссөн дээлийг хэчнээн элэгдэж муудсан ч хаядаггүй. Устгаж үгүй хийдэггүй. Миний түүхийг илэрхийлэх үнэ цэнэ учраас хадгалж урландаа музейн үзмэр болгоод дэлгэдэг.
Ер нь бидний Монголчуудын дээл хувцас сүнслэг гэж би боддог. Монгол хувцсаа өмсөх түүний үнэ цэнийг Монгол хувцсаа өмссөн хүн л мэддэг. Яагаад зарим хүмүүс үндэсний хувцас, Монгол дээл хамгийн сайхан хувцас гэдгийг ойлгосон байна вэ гэвэл түүнийг мэдэрсэн байгаад л юм. Монгол дээл, хувцас бол сүнслэг бөгөөд амьтай

Тийм ч учраас миний зорилго хүмүүсийг  ҮНДЭСНИЙХЭЭ ХУВЦСАНД дурлуулах!!!

Нэвтрүүлгийг бүрэн эхээр энд дарж үзнэ үү

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.