С.ДАВААСҮРЭН: Багануур дүүрэг стратегийн гол түшиц хот болох боломж байна
УЛСТӨРЧ АГЕНТЛАГААС бэлтгэн хүргэдэг UPDATE нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Багануур дүүргийн засаг дарга С.Даваасүрэн оролцлоо.
-Таны тухай асуултаар ярилцлагаа эхэлье. С.Даваасүрэн гэж хэн бэ, Та төрж өссөн нутаг, ижий аавынхаа тухай дурсна уу?
-1978 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрсөн. Багануур дүүрэгт 1992 онд ирээд үүнээс хойш 30 гаруй жил энэ дүүрэгтээ салшгүй холбоотой ажиллаж бас амьдарч байна
-Захын дүүрэгт засаг дарга байх хотын дүүргээс ялгаатай нь юу байна вэ?
-Мэдээж бүх л орон нутагт алслагдсан гэлтгүйгээр өөр өөрийн ялгаа байгаа. Төвийн зургаан дүүрэгт ч гэсэн янз бүрийн асуудлууд засаг дарга болгонд байгаа. Нэг хэсэгт нь орон сууцны асуудлууд, орон сууцанд амьдарч байгаа оршин суугчдын асуудал байгаа бол нөгөө талдаа гэр хорооллын оршин суугчдын асуудал байгаатай адил янз бүрийн ялгаа бол байгаа байх. Ерөнхийд нь тоймлож хэлж үзэх юм бол мэдээж алслагдсан дүүргийн хувьд бие дааж үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага бас гардаг. Нөгөө талаас Улаанбаатар хотод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд Багануур дүүрэгт бас төдийлөн тохирохгүй байх, Багануур дүүрэгт авч хэрэгжүүлж болох арга хэмжээ Улаанбаатар хотод биелэлээ олохгүй байх гэдэгч юм уу, ийм ялгаанууд бол бий. Тэгэхлээр үндсэндээ Улаанбаатар хотын нэг харъяа дүүрэг боловчиг яг бие даасан байдлаар орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг дүүрэг гэдгээрээ л онцлог ялгаатай болов уу л гэж хэлж болох юм
-Таныг засаг даргаар сонгогдох үед Багануур дүүрэгт ямар асуудлууд их байдаг байв, юуг нь шийдэж шинэчлэв?
-Миний хувьд бол цоо шинэ хүн засаг дарга болоогүй л дээ. Өмнө нь 2008 оноос хойш дүүргийн засаг даргын орлогчоор дөрөв, таван жил ажиллаж байсан. Мөн иргэдийн хуралд шийдвэр гаргах түвшинд өнөөдөр хүртэл сонгогдоод ажиллаж байна. Нийслэлдээ ч мөн төлөөлөл болж сонгогдоод ажиллаж байна. Энэ болгон засаг даргын ажлаа цаашид үргэлжлүүлхэд эхлэн суралцагчийн төдийд бус харин ч илүү их ажлыг юунаас эхлэх вэ гэдэг ээ тодорхой хэмжээнд тодорхойлсон байдлаараа онцлог байсан гэж хэлж болно. Цаашид бид илүү алсыг харж анхнаас нь илүү сайн төлөвлөлт тэр дундаа тогтвортой хөгжил буюу тогтвортой бодлогууд л цаашид явахгүй бол өнөөдөр дөрөв дөрвөн жилийн цикл гэдэгч юм уу, эсвэл хоёр жилээр аливааг ойрхон хэмжээнд төлөвлөж явна гэдэг бол Монгол улсын тэр дундаа орон нутгийн хөгжлийг тодорхойлно гэдэг нь өөрөө хэцүү болчихлоо гэдгийг амьдрал өөрөө харуулчихаж байна шүү дээ. Өнөөдөр үндсэндээ өөрчлөлт шинэчлэлийн гучин жилийн хугацаанд. Тэгэхээр бид илүү алсыг харах ёстой
Алсыг харахын тулд бид нар эхлээд хаана бид байгаагаа мэдрэх ёстой. Бид нар дэлхийн улс орнуудын хөгжлийн хаана нь яваа юм. Мөн Монгол улсынхаа тэр тусмаа бусад орон нутгууд нийслэлийнхээ хөгжлийн ямар түвшинд нь бд нар харъяалагдаж хамаарагдаж байна вэ. Тэгээд бидэнд ямар давуу тал боломжууд байгаа юм гэдэг ээ тодорхойлсон төлөвлөлт буюу судалгаа, хөндлөнгийн байгууллагын эрдэмтэн судлаачидтай хамтарсан зүйл дээр судалгаанаас ажлаа эхлүүлж байгаа юм.Нэлээд алсыг харсан судалгаануудыг хийж байгаа. Тогтвортой хөгжлийн судалгаанууд. Энэ судалгаанууд дээр үндэслээд төлөвлөлтүүдээ гаргаад үндсэндээ зургаан төрлийн бодлогыг бид нар боловсруулаад явж байгаа. Үүнийгээ бид нар хэрэгжүүлж чадах юм бол зөвхөн хоёр гуравхан жилийн хугацаанд хэрэгжих ажлыг хэлээд байгаа юм биш л дээ
Багануур дүүрэг маань өнөөдөр үүсгэн байгуулагдсанаасаа хойш 42 жилийн хугацааг өнгөрөөлөө. Тэгвэл дахиад бид нар дараагийн 42 жилийг тодорхойлох гол алхмуудаа, суурь зарчим, зорилгоо тодорхойлчихлоо. Цааш цаашдаа тогтвортой яваасай. Аль нэг Улстөрийн хүчин гараад ирхэд. Хэн нэгэн хүн засаг даргаарч юм уу, гүйцэтгэх засаглалыг тодорхойлж удирдах боллоо гэхэд хамгийн чухал зарчим бол энэ бодлогуудыг илүү цааш нь баяжуулаад тодотгол хийгээд явах ёстой. Энийг л хийх гол зарчмыг бий болгож байна гэж харж болно. Энэ миний ажлын гараа эхлэл байлаа гэж хэлж болно
-Хийгдсэн бүтээн байгуулалтын тухайд онцолъё?
-Бүтээн байгуулалтын ажил гэхээр мэдээж хөрөнгө мөнгөөр буюу объектив тал руу хүмүүс их ойлгоод байдаг. Бүтээн байгуулалт гэдэг маань менежемент бас болж ирж байгаа. Үндсэндээ зохион байгуулалтыг бид сайжруулах шаардлага байна. Яагаад би энэ үгийг онцлож хэлж байна гэвэл сүүлийн үед манай УИХ-д сонгогдсон гишүүд маань тойрогтоо маш их хөрөнгө оруулалтуудыг хийдэг. Сургууль, цэцэрлэгүүд барих эмнэлэгийн орчныг сайжруулах гээд маш олон зүйлүүдийг хийж байна. Гэхдээ нэг зүйлийг хийж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Нөгөө сургууль цэцэрлэгт нь ажиллах багшаа бид нар бэлдсэн билүү
Эмнэлэгт нь ажиллаж байгаа эмч ажилтнуудаа бид нар бэлдлүү гэдэгт асуудал явж байна. Мянга сайхан орчин байгаад, тоног төхөөрөмжөөр хангаад түүнийг нь ажиллууж чадах боловсон хүчингүй бол тэрийг бүтээн байгуулалт гэж хэлэх өрөөсгөл болно. Тийм учраас сүүлийн үед их дээд сургуулиудтай хамтарч хамтын ажиллагааны санамж бичгүүдийг байгуулж төрийн албан хаагчдыг болон Багануур дүүргийнхээ иргэдийг тодорхой салбаруудад нь сургаж, дадлагажуулах, мэргэшүүлэх гээд иргэдээ чадавхижуулах зүйл руу нэлээд анхаарч байна
-2021 оны хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаас онцолъё?
-Хүний хөгжлийн ордноо бид нар ашиглалтанд оруулсан. Энэ бол Монгол Улсдаа жишиг болохуйц Хүний хөгжлийн ордон. Сурч боловсрох гэсэн хэн ч нас хүйс, шашин шүтлэг ялгаварлалгүйгээр сурах боломж байгаа. Үүнийг бий болгож байна. Нөгөө талаас хүмүүсээ сургаж дадлагажуулах багш нараа хөгжүүлж ур чадварыг нь нэмэгдүүлэх тэр орчин давхар бүрдсэн. Мэдээж хүнээ хөгжүүлхийн тулд гэр бүлийн харилцаа, хүүхэд зауучуудаа дэмжих асуудлууд чухал шүү дээ. Энэ гурван цогц бодлогыг бий болгож байгаа энэ гурван байгууллага нэгдээд Хүний хөгжлийн ордондоо үйл ажиллагаа явуулж буйгаараа онцлог юм.
-2022 оны Хөгжлийн бодлогын хувьд онцолно уу, зургаан багцад төлөвлөөд явж байна шүү дээ?
- Хөгжлийн багцад нэлээд хэдэн чухал асуудлууд орж байгаа. Бид 2022 оныг дэд бүтцээ хөгжүүлэх жил болгож байна. Гэхдээ хүний хөгжлөө давхар. Дэд бүтцийн салбарт нэлээд томоохон хөрөнгө оруулалтууд хийж байгаа. Бид хойд болон урд чиглэлдээ ус дулаан дамжуулах төв, цахилгааны хуваарилах байгууламжуудыг бий болгож байна. Ингэсэнээр орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх маш том суурийг бий болгож байна. Мөн онцолж хэлбэл төр хувийн хэвшилтэйгээ түншлэлийн хэмжээнд ирэх жил 360 айлын хоёр хэсэгт хотхон, Уурхайчин хорооллыг өргөжүүлэх ажлуудаа ашиглалтанд оруулна гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Өмнө нь газар олгочихсон байсан тэр дундаа манай уурхайчин, эрчим хүчний салбарт ажиллаж байсан ажиллагсад, төрийн байгууллагад, ус суваг, тохижилтын компаниудад ажиллаж байсан хүмүүсийн ахуй амьдралыг шийдвэрлэхийн тулд орон сууцны газруудыг олгосон байдаг.
Гэтэл нэгдсэн уялдаа үгүйгээс болоод дэд бүтцийн хангамжаа хэрэгжүүлж чаддаггүй. Шугамаа татаж чаддаггүй. Нэг байшин татвал хэт их өндөр зардлууд бий болчихдог. Нэгдсэн төлөвлөлт байхгүйгээс болоод хот төлөвлөлтийн бодлого алдагдах, сургууль цэцэрлэгийн төлөвлөгөө, ногоон байгууламж, зам харгуй, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай нь хаана байх юм гэдэг нь тодорхойгүй явж ирсэн. Үндсэндээ 7.1 га талбайг газар эзэмшигч нартайгаа, компаниудтайгаа яриад, дүүрэг, засаг дарга нэгдсэн зохион байгуулалтаар хангаад үүнийг ажил хэрэг болгох эхний шийдэлд бид нар хүрээд зураг төслийн ажлаа хийлгэсэн байгаа. Энэ зураг төслийн ажилд 640 хүүхдийн суудал бүхий 250 хүүхдийн цэцэрлэгтэй, үйлчилгээний төвтэй, объекттой 990 айлын орон сууцны хотхон, хороолол юм. Мөн 220 оны гол онцлох ажил бол олон жил зогсонги байсан Багануурын дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил энэ онд эхлэнэ гэж бид төлөвлөж байна.
Хэрэв энэ станцын ажил бодит ажил хэрэг болж чадаад энэ онд эхлэх юм бол 2025 он гэхэд анхныхаа цахилгаан, дулаан түгээх ажлаа хийх юм. Ингэж чадах юм бол Монгол улсын төвийн эрчим хүчний систем гаднаас импорлож байгаа цахилгаан эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэх боломж, дотооддоо төсөв хөрөнгөө бүрдүүлэх боломж, хуримтлалаа бий болгох, ажлын байрыг бий болгох том боломжууд бий болно. Үүний үр өгөөжийг хамгийн их хүртэх хүмүүс нь Багануурчууд гэж хэлж болно.
Нөгөө талаасаа Багануурын дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил маань бүрэн хэрэгжиж чадах юм бол хотын төвлөрөл саарах, түгжрэл буурах зэрэг олон тулгамдсан асуудлын гарц шийдэл Багануур дүүрэг болох бүрэн боломж байгаа. Үндсэндээ энд дэд бүтцийн дулаан эрчим хүч нь хямд үнэтэй байх орчин нөхцлийг бий болгоод өгөх юм бол заавал Улаанбаатар хотод бөөгнөрч үйл ажиллагаа явуулах шаардлагагүйгээр томоохон үйлдвэрлэлүүд Багануур дүүрэгт шилжих, байрлах боломж нь бий болох юм. Тэгэхээр Багануур дүүрэг Монгол Улсын стратегийн гол түшиц хот болох боломж байна гэж харж байна.
-Багануур дүүргийн иргэдийн амьдралын түвшин ямар байна гэж харж байна?
-Амьдралын түвшин гэдэг маань статистик үзүүлэлтээрээ харьцангуй ойлголт яваад байдаг. Бодит байдал дээр иргэд өөрөөр харж дүгнэдэг. Багануур дүүргийн иргэний нүдээр харж хэлэх юм бол бусад орон нутгуудтай харьцуулахад амьдралын түвшин тийм муу бол биш. Бүр сайн ч биш. Дундаж байдлаар явж байна гэж хэлж болно. Бид дүгнэлт хийж иргэдийнхээ амьдралын түвшинг зайлшгүй сайжруулах шаардлага бий болж байна. Бид юу хийх ёстой вэ гэхээр хөдөлмөр эрхлэлтийн байдлыг нь дэмжих. Ажилтай орлоготой айл л сэтгэл хангалуун байна. Ажил орлогогүй айлд олон бэрхшээл саад бий. Олон талаасаа. Хөгжлийн бэрхшээлтэй байдлаасаа болоод ажил хөдөлмөр эрхлэж чадахгүй нь байхад хүүхдүүдээ хардаг, өсгөдөг нь байна.
Бүр нөгөө талаасаа залхуурал. Хатуу хэлэхэд. Бүх л зүйл байгаа. Гэхдээ халамжийг хэнд үзүүлэх вэ. Үзүүлэх ёстой. Миний хувьд дөрвөн зорилтот бүлэгт халамж үзүүлэх ёстой гэж ойлгодог. Нэгдүгээрт хүүхдүүд. Хүүхдүүд халамжин дунд байх ёстой. Хоёрдугаарт ахмад настнууд маань орно. Энэ хүмүүсийг төр тодорхой хэмжээнд халамжлах ёстой. Гуравдугаарт хүүхдээ төрүүлэх гэж байгаа, төрүүлчихсэн нялх биетэй эхчүүдэд халамж үзүүлэх ёстой. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэгтэй адил. Хамгийн сүүлд тусгай хэрэгцээт хүмүүс буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс. Үүнээс бусад хүмүүсийн хувьд ажил хийх ёстой. Халамж авч суух ёсгүй.
Ядуу байсных нь төлөө тэр хүнд халамж өгнө гэдэг өөрөө утгагүй. Ядуурлын шалтгааныг нь бид олж ажил хийлгэж байж тэр хүн ядуурлаас гарна. Багануур дүүрэгт нэлээдгүй ажлын байр зарлагддаг боловч түүнд нь тэнцдэггүй эсвэл хийх сонирхолгүй байдлаасаа их болж байна. Тэнцдэггүй хүмүүсийг бид сургах ёстой. Мэргэшүүлэх, боловсрол олгох ёстой. Үүнийг л бид хийхээс ажлын байр олгодог олгогч нар биш шүү дээ. Харин ажлын байр олгогч нарыг төр давхар дэмжиж өгөх ёстой.
Бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргасан танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
Нэвтрүүлгийг бүрэн эхээр эндээс үзнэ үү
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
10 цаг 34 мин
-
10 цаг 48 мин
-
Уржигдар 23 цаг 32 мин
-
Уржигдар 16 цаг 35 мин
-
Уржигдар 14 цаг 03 мин
-
Уржигдар 13 цаг 30 мин
-
Уржигдар 13 цаг 02 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 11 цаг 40 мин
-
Уржигдар 11 цаг 40 мин
-
Уржигдар 11 цаг 37 мин
-
Уржигдар 11 цаг 35 мин
-
Уржигдар 11 цаг 24 мин
-
Уржигдар 11 цаг 37 мин
-
Уржигдар 14 цаг 03 мин
-
Уржигдар 11 цаг 40 мин
-
Уржигдар 13 цаг 30 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 23 цаг 32 мин
-
Уржигдар 16 цаг 35 мин
-
Уржигдар 10 цаг 27 мин