"Вертекс Майнинг Партнер" компани Хөгжлийн Банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл авсан, улмаар чанаргүй зээлдэгчийн ангилалд орсон талаар Хөгжлийн банкнаас мэдээлсэн.
Энэ компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн эгч ажилладаг аж. Тус компани Хөгжлийн банкнаас зээл авахад түүнийг албан тушаалын байдал, намын харьяаллаа урвуулан ашигласан эсэхийг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Хоёр жил намайг гүтгэлээ. Миний төрсөн эгч тэр компанид ажилладаг нь үнэн. Гэхдээ би Хөгжлийн банкнаас зээл авахад нь нэр, нөлөөгөө ашиглаагүй. Шалгуурыг нь хангаад л 100 орчим тэрбум төгрөгийн барьцаа байршуулаад уул, уурхайн компанийн хөрс хуулалт хийхээр зээл авсан юм билээ. Зээлийнхээ хагасаас илүүг төлсөн учраас одоо хэвийн ангилалд орсон. Ойрын 4-5 сард зээлээ бүрэн төлж дуусахаар төлөвлөсөн байна" гэв.
Ташрамд, Хөгжлийн банкнаас олгосон 30 гаруй зээлд албан тушаалтнууд нөлөөлснийг тогтоосон гэж Авлигатай тэмцэх газраас мэдээлсэн.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 17 цаг 33 мин
-
Уржигдар 17 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 47 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 55 мин
-
Уржигдар 14 цаг 47 мин
-
Уржигдар 12 цаг 57 мин
-
Уржигдар 12 цаг 53 мин
-
Уржигдар 17 цаг 32 мин