Голомт банкны шилдэг дижитал бүтээгдэхүүн SocialPay аппликэйшн 2022.05.31-нийг дуустал “Welcome2SocialPay” урамшуулалт хөтөлбөрийг зарлаж байна. Энэ хугацаанд хэрэглэгч та SocialPay-д бүртгэлгүй найздаа урилга илгээж, урилга хүлээн авсан найз нь амжилттай бүртгүүлэн нэвтэрсэн тохиолдолд та болон таны найзын дансанд тус тус 1,000₮-ийн урамшуулал олгох болно.

Та 1 хүнийг 1 удаа л урих эрхтэй ба уригдсан найз тань Голомт банкны харилцагч биш бол заавал аль нэг салбарт очиж, бүртгүүлсний дараа SocialPay аппликэйшнийг ашиглах боломжтой. Харин уригдсан найз тань Голомт банкны “Интернэт банк”-нд бүртгэлтэй харилцагч бол SocialPay аппликэйшнд И-банкны эрхээрээ нэвтэрч болно.
Найзаа урих заавар:
- “Нэмэлт” цэсийг сонгоно.
- “Найзаа урих” үйлчилгээг сонгоно.
- Урих хүний нэрийг оруулж, “Урих” товчийг дарна.
- “Амжилттай” гэсэн хариу гарч ирснээр таны урилга илгээгдэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
20 цаг 12 мин
-
22 цаг 58 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин
-
Өчигдөр 12 цаг 53 мин
-
Өчигдөр 12 цаг 32 мин