Сүүлийн хэдэн жилд Монгол Улсын иргэний харьяаллаас ямар нэгэн шалтгааны улмаас гарсан, эх орондоо эргэн ирж амьдарч байгаа хэдий ч иргэншлээ сэргээж чадахгүй байгаа иргэд, эцэг эх нь иргэншлээ сэргээж чадахгүй байгаагийн улмаас Монгол Улсад төрж өссөн ч иргэншилгүй, бичиг баримтгүй хүүхдүүдийн эрхийн асуудлын хүрээнд Хүүхдийн элч, Хараацай төлөвшил холбооны тэргүүн Х.Доман, хуульч, өмгөөлөгч С.Нургайып нартай хамтран НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагын хуулийн зөвлөх Э.Хангай манай аймагт амьдарч буй харьяалалгүй 157 хүнтэй биечлэн уулзаж, асуудлыг судлан, иргэншилийг сэргээхэд тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 хоног ажиллаа.
Энэхүү уулзалтаар талууд дээрх асуудлын хүрээнд санал, мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллахаа илэрхийлэлээ. Уулзалтын үеэр НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагын хуулийн зөвлөх Э.Хангай аймгийн Засаг даргад цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэн, ажиллах хугацаандаа хийсэн судалгааны тайлангаа НҮБ-ын холбогдох хүмүүст танилцуулсны дараа тус байгууллагаас ямар байдлаар дээрх хүмүүст дэмжлэг туслалцаа үзүүлэх болсон талаар эргээд хариу хэлэхээ мэдэгдэв.
Уулзалтын төгсгөлд Засаг дарга: “НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагаас дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаад нь талархал илэрхийлж, цаашид дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ
-
7 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 17 мин
-
Өчигдөр 11 цаг 10 мин
-
Өчигдөр 11 цаг 07 мин
-
Өчигдөр 10 цаг 28 мин
-
Өчигдөр 10 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 10 мин
-
Уржигдар 16 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 06 мин
-
Өчигдөр 10 цаг 10 мин
-
Өчигдөр 10 цаг 18 мин
-
Өчигдөр 15 цаг 17 мин