Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна
Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2022 оны зургадугаар сарын 15-ны өдөр
“Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/210 дугаар захирамжийг баталсан.
Үүний хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч, Цагдаагийн газрын 1 албан хаагч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 1 албан хаагч, нийт 7 албан хаагч, 1 тээврийн хэрэгсэлтэй болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүлийн үүргийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Маршлын гүүрнээс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Яармагийн гүүр хүртэл Туул гол дагуу үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
16 цаг 40 мин
-
Уржигдар 16 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 06 мин
-
2026-02-06