Баянгол дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газартай хамтран сургалт (2022.02.23) зохион байгууллаа. Уг сургалтаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/987 дугаар захирамжийн хүрээнд “Онлайн бизнес төв” платформын Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын бүртгэлжүүлэлтийг сайжруулах талаар мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөөг өглөө.
Сургалтад дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс болон дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид оролцлоо.
Иргэн, ААНБ-ууд нийслэлийн /https://service.ulaanbaatar.mn/ нэгдсэн мэдээ мэдээллийн цахим порталыг ашиглан үйлчилгээ эрхлэх бүртгэл цэсийг сонгон хүсэлтээ илгээж, бүртгүүлэх юм.
Тус системийг нэвтрүүлж эхэлснээс хойш нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 14150 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэхээс одоогийн байдлаар 13830 нь бүртгүүлжээ.
Холбоотой мэдээ
-
3 цаг 38 мин
-
Өчигдөр 09 цаг 45 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 28 мин
-
Уржигдар 15 цаг 17 мин
-
Уржигдар 11 цаг 10 мин
-
Уржигдар 11 цаг 07 мин
-
Уржигдар 10 цаг 28 мин
-
Уржигдар 10 цаг 10 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 45 мин